АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-04-16 09:25 GMT+8

Японы улсын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан Япон улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.
Элчин сайд М.Такаока энэхүү эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа. Мөн япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, япон хүмүүстэй харилцаж сурсан байдлыг харгалзан үзэж эмнэлгийн даргыг томилохыг хүслээ. 

Ингэснээр япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголын ард иргэдэд үзүүлэхэд ач холбогдолтой болохыг ноён М.Такаока хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ