Ерөнхийлөгч АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийг дэмжиж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-16 13:03 GMT+8

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм.

Энэ хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын төлөөлөгч Дайна Тайтус, Стив Коэн, Дэвид Прайс, Жэймс Макговерн, Сюзи Ли болон Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын төлөөлөгч Брайн Фитцпатрик, Ральф Норман, Дон Яанг нар дэмжиж байгаа юм.

Үүнээс хойш АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн сонгогдсонтой холбогдуулан дээрх хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин Конгресст дахин өргөн барив.

Энэ төслийг мөн Сенат дахь Бүгд Найрамдах намын гишүүн Дэвид Пердью, Дан Салливан, Кори Гарднер болон Сенат дахь Ардчилсан намын гишүүн Шелдон Уайтхаус, Патрик Лихи нар дэмжиж байна.

АНУ-ын Конгрессын танхимд хэлэлцүүлэхээр дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хуулийн төслийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ