Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-04-16 13:20 GMT+8

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 17-ны 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулах гэж байна. 

Холбоо барих утас: 70116004

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ