"Холливүүд Монголд" кино наадамд оролцох Холливүүдийн 16 зочин

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-04-16 17:11 GMT+8

Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болох "Холливүүд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам болох гэж байна. 

Энэхүү наадамд Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, "Apocalypto" киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, "Game of Thrones", "Marco Polo", "Warrior" киноны найруулагч Дэвид Петрарка, "Мулан", "Галзуу баян азиуд" "Нарниа" киноны продюсер Тим Коддингтон, "The Meg" киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэхээр болсон билээ. 

Уг наадмын хүрээнд Холливүүдийн чадварлаг, туршлагатай уран бүтээлчдийн сургалтууд, жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн номын нээлт, Cinema Awards монгол кино уран бүтээлчдийн шагнал гардуулах ёслол зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Ингээд "Холливүүд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд оролцох 16 зочныг танилцуулж байна.

 

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ