Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар арьс ширний нийтийн байрны эхний ээлжийн оршин суугчдыг өнөө маргаашдаа байрандаа ороорой гэж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлжээ.
Тус нутаг дэвсгэрийн 9, 10, 11, 12 дугаар байр гэх хагас зуун жилийн насжилттай байрнуудад 80 айлын 200 гаруй иргэн амьдардаг байна. Эдгээр байрнууд ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй, мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөнд тэсвэргүй болж, дээвэр туурга хана нь цууржээ.
Тиймээс 2017 оны зургаадугаар сард арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барихаар барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нью Биг Фиш Констракшн” ХХК барилгын ажлаа эхэлсэн байна.
Эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дууссан ч хуучин байраа чөлөөлсөн иргэд өдий хүртэл байрандаа ороогүй байна. Учир нь Нийслэлийн өмчийн харилцааны газар, барилга гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хуучин байраа чөлөөлсөн иргэдийн дунд үл ойлголцох байдал үүссэн байсныг өчигдөр Хотын захирагч шийдэж, иргэд нь шинэ байрандаа орохоор болжээ.
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Та бүхэн өнөө маргаашдаа шинэ байрандаа нүүж ор. Харин дараа нь харилцан хариуцлага хүлээнэ. Хот үүргээ биелүүлээд иргэдийнхээ хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгоод газар дээр нь ирж асуудлыг шийдвэрлэлээ.
Харин хариуцлага гэдэг нь иргэд оршин суугчид та бүхэн энэ амьдарч буй орчин тойрноо цэвэрлэж, ногоон байгууламж тариалан нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд өөрийн оролцоотой байхыг хүсч байна” гэв.
Энэ үеэр шинэ байрандаа орохоор болсон оршин суугч сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Би энд ирж амьдраад 17 жил болж байна. Орчин нөхцөл бол маш хүнд. Өвлийн цагт орох 00 ч олддоггүй, бохироо хийх цооног ч байдаггүй. Айл айлын хаалга нүдэж жорлон гуйсаар өдийг хүрсэн. 2017 оны зургаадугаар сард дахин төлөвлөлтөд орж энэ байр шинэчлэгдсэн боловч өдийг хүртэл байранд орох асуудал шийдэгдэхгүй маргаан дагуулсаар ирснийг өнөөдөр шийдэж, өнөө маргаашгүй байрандаа орохоор боллоо” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.