“Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүд 6 болон түүнээс дээш хүүхэдтэй. Тэдэнд жилд 200 мянган төгрөг өгдөг юм. Гэтэл арван хүүхэдтэй ээжид мөн л адил хэмжээний мөнгөн өгч байна.
Нийгмийн хамгааллын тухай багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 6 болон арван хүүхэдтэй эхэд олгох мөнгөний хэмжээг ялгавартай болгох, эсэхийг шийдэхээр судалгаа хийж байна. Одоо олгож буй мөнгийг буулгалгүй, цаашид шатлалтай нэмэх санал оруулсан” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өнөөдөр мэдэгдэв.
2006 онд “Эхийн алдар” I, II одонтой эхчүүдийн тоо 69696 байжээ. 2007 оноос Эх, хүүхдийн тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг шинээр батлан, Алдарт эхийн I, II одонт бүх эхчүүдэд нас харгалзалгүй мөнгөн тусламж олгож эхэлжээ.
- 2006 онд нийт 69696 одонтой ээж 4.9 тэрбум төгрөг авсан бол энэ тоо
- 2011 онд 204313-д хүрч, нийт 30 тэрбум төгрөгийн зардал гарсан байна.
2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218 мянган одонтой эхчүүдэд жилд 1 удаа 100-200 мянган төгрөг буюу нийт 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж олгожээ. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна.
Харин 2019 оны эхний улирлын байдлаар 214 мянган эх мөнгөн тусламжид хамрагджээ. Үүнээс “Эхийн алдар”
- 1 дүгээр одонтой 66768,
- 2 дугаар одонтой 147339 хүн байна.