Сингапурын “Changi” нисэх онгоцны буудал долоон жил дараалан дэлхийн шилдгээр шалгарсан билээ. Тэгвэл өнөөдөр таван жилийн хугацаанд барьсан “Jewel” нэртэй өргөтгөлөө ашиглалтад оруулсан байна.
Алдарт архитектор Моше Сафди 10 давхар өргөтгөлийн дизайныг гаргажээ. Бүтээн байгуулалтад 1.25 тэрбум ам.долларыг зарцуулсан гэнэ. Иргэд нисэх буудал дээр онгоцоо хүлээх шаардлага бишгүй л гардаг. Тэрхүү аялагчдад зориулан тус худалдааны газрыг байгуулжээ.
“Jewel” нисэх онгоцны буудлын дөрвөн терминалын гурвыг нь холбон байрладаг. Гаднаасаа 38,500 м.кв талбайтай шилээр хүрээлэгдсэн дугуй хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэн шиг л харагдана. Тус худалдааны газраар жилд 20 сая аялагч зочилно гэх тооцоо гарчээ.
Энэхүү байгууламж дотроос 40 метр өндөртэй "HSBC Rain Vortex" гэгдэх усан хүрхрээ хэн бүхний анхаарлыг татна. Энэ нь барилга дотор байгуулагдсан дэлхийн хамгийн том усан хүрхрээнд тооцогдож байна. “Jewel” дотор 2,000 гаруй мод, 100,000 гаруй бут сөөгийг суулгажээ. “Changi” нисэх онгоцны буудлын захирал хэлэхдээ “Ногоон байгууламж нь аялагчдын бухимдлыг арилгаж, сэтгэл санааг амраадаг” гэсэн юм.
Түүнчлэн тус байгууламжид 280 гаруй ресторан, дэлгүүр зэрэг үйлчилгээний газрууд бий. Үүнээс гадна 11 дэлгэцтэй IMAX кино театр, хүүхдүүдэд зориулсан тоглоомын газрууд ч байгаа гэнэ.