БНХАУ-ын нүүрсний гарцын өсөлт I улиралд саарав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-04-20 12:51 GMT+8

БНХАУ-ын нүүрсний гарцын өсөлт I улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад саарсан байна. Оны эхний гурван сард 812.6 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оныхоос 0.4 хувиар өссөн дүн юм. Харин 2018 оны эхний улиралд энэ үзүүлэлт 3.9 хувьтай байсан юм. 

Нүүрсний гарцын өсөлт буурсан нь уурхайнуудад тавих аюулгүй ажиллагааны хяналт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. БНХАУ-ын нүүрс олборлолтын гол төвүүд болох Шаньси болон ӨМӨЗО-д аль алинд нь оны эхэнд уурхайн осол гарсан юм. Тиймээс албаныхан аюулгүй ажиллагааны хяналт шалгалтаа чангатгажээ. Улмаар Шаньси муж дахь зарим уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна. Гуравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болох үеэр нүүрсний олборлолтын үйл ажиллагаа саарсан, энэ нь гарцын дүнд нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл болжээ. 

Дөрөвдүгээр сараас гарц эргээд сэргэнэ гэж “Fenwei Energy”-ийн шинжээчид онцолж байна. Мөн 2019 онд БНХАУ-д жилийн нийт дүнгээр нүүрсний гарц 100 гаруй сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгааг онцоллоо.

Тус улс хуучны уурхайнуудаа хааж, оронд нь илүү том, ашигт ажиллагаа сайтай уурхайнуудыг нээж байгаа нь гарцыг нэмнэ гэж харж байгаа юм. Үүний зэрэгцээ БНХАУ-ын нүүрсний импорт буурах магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлж байна.

М.Золбоо| @Manlaizolboo

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 932 санал өгсөн байна.

Дээшээ