START компани болон MSpace хамтын оффис гарааны бизнесүүдийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээд нэг өдрийн Startup Management + Mentorship Day арга хэмжээг 4-р сарын 26-нд зохион байгуулах гэж байна.
Mentorship day-д хүрэлцэн ирснээр хууль эрх зүй, менежмент, ПиАр маркетинг, технологи, харилцагчийн сэтгэлзүй гэсэн таван салбарын ментороос зөвлөгөө авах боломжтой. Харин Startup Management-д Startup Mongolia-ын Үүсгэн байгуулагч Oko D гарааны бизнесийн менежментийн талаар өөрийн туршлагаа хуваалцах болно.
Арга хэмжээний хөтөлбөр:
- 11:00 AM - 11:15 AM Бүртгэл
- 11:15 AM - 11:25 AM Арга хэмжээний тухай мэдээлэл өгөх
- 11:30 AM - 12:30 PM Менторшип цаг
- 12:30 PM - 1:20 PM Завсарлага
- 1:30 PM - 2:30 PM Менторшип цаг
- 2:30 PM - 3:10 PM MSpace хамтын оффистой танилцах
- 3:10 PM - 5:30 PM Стартап Менежмент | @Oko D
- 5:30 PM - 6:00 PM Асуулт & Хариулт
Арга хэмжээнд хүрэлцэн ирэх менторууд:
Gravity Lab-ын Гүйцэтгэх захирал, MSpace-ын ментор Б.Дэлгэрнаран
Б.Дэлгэрнаран нь Сингапурын Gravity Lab компанийн Гүйцэтгэх захирлаар 2018 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын гараагаа 2012 онд Японы хамгийн том интернет худалдааны компани болох Ракутенээс эхэлж байжээ. Түүнээс хойш Kaнад, Сингапур зэрэг улсад ажилласан туршлагатай.
Тэрээр цахим маркетингийн зөвлөгөө өгөх, зах зээл судлах, маркетингийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх чиглэлийн мэргэжилтэн юм.
MDS and Khanlex LLP-ийн Партнер, MSpace-ын ментор Ж.Майзориг
Ж.Майзориг нь мэргэжлээрээ 17 жил ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд улс орныг хамарсан мега төслийн ивээн тэтгэгчдэд эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байжээ.
Тэрээр өнгөрсөн хугацаанд нийт 200 сая ам.долларын олон улсын арбитрын маргаанд Монгол улсын нэр хүнд бүхий компаний эрх ашгийг хамгаалж, өөрийн үйлчлүүлэгчид ашигтай шийдвэр гаргуулан ажиллаж байсан юм. Энэхүү олон улсад танигдсан байдлыг нь үнэлэн түүнийг 2018 онд Олон улсын худалдааны танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүгчээр томилж ажиллуулсан.
MLab Mongolia-ын Гүйцэтгэх Захирал, MSpace-ын ментор С.Энхбаяр
С.Энхбаяр нь Япон улсад Мастерын зэргээ Natural Language Processing-ын чиглэлээр хамгаалсан бөгөөд Hitachi Solutions, Ltd-д 9 жил ажилласан туршлагатай. Өдгөө тэрээр MLab Mongolia-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
East Maven-ий Үүсгэн байгуулагч, MSpace-ын ментор О. Гэрэлтуяа
О. Гэрэлтуяа нь Лондон хотын Метрополитаны их сургуулийг ПиАр, Масс мэдээлэл харилцааны чиглэлээр төгсөөд Их Британи болон Монголд нийгмийн сүлжээний стратегич, ПиАрын мэргэжилтнээр нэр хүндтэй компаниудад ажиллаж байсан туршлагатай.
Холливүүдийн кинонуудын онлайн сурталчилгаа, The Economist сэтгүүлийн Innovation Awards-ийн сурталчилгаа зэрэгт гар бие оролцож явсан тэрээр Bloomberg телевизийг Монголд нутагшуулахад багагүй хувь нэмэр оруулсан юм. 2013 онд East Maven ПиАр агентлагийг үүсгэн байгуулж, мэргэжлийн үйлчилгээний бизнесийн үнэ цэнийг таниулах, салбарынхаа хөгжлийн суурийг тавилцаж олон улсын мэргэжлийн стандартуудыг нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.
Techstars-ын Зүүн Ази хариуцсан захирал, MSpace-ын ментор Д.Бат-Октябрь
Д.Бат-Октябрь буюу Oko D нь 7 жилийн өмнө Startup Mongolia-г үүсгэн байгуулж Монгол улсад гарааны бизнесийн соёл дэлгэрэх үндэс суурийг тавьж байсан туршлагатай. Өмнө нь Монголд төдийгүй Олон улсын байгууллагуудад ажиллаж байсан бөгөөд өдгөө Олон улсад нэр хүндтэй Techstars-ын Зүүн Ази хариуцсан захирлаар ажилладаг.
Арга хэмжээний хураамж: 110,000₮ (Бүртгэлээ баталгаажуулсан эхний 30 хүн оролцох эрхтэй болно)
Бүртгүүлэх холбоос: http://bit.ly/2IA8iN3
Дэлгэрэнгүй мэдээлэл: 77776777