ҮНДЭСНИЙ БӨХ: Гавьяат дасгалжуулагчийн нэрэмжит барилдаан болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-20 13:25 GMT+8

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Очирын Цэрэндагвын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан /АЦЦБЗББ/ энэ Бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 20-ны 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнөө болно. Энэхүү барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон 256 бөх зодоглоно. Энэ барилдаан нь 2018-2019 оны улирлын долоо дахь барилдаан юм.

2018-2019 оны улирлын АЦЦБЗББ-ы түрүү үзүүрийн жагсаалт

2018.10.28 а.а Э.Баасанжав               а.х.а Ө.Сүхбат

2018.11.11 а.а Б.Түмэндэмбэрэл      а.а Б.Цэдэнсодном

2018.12.18 а.а Н.Мустафа                 а.з Э.Энх-Амгалан

2019.02.02 а.а Б.Баянмөнх                а.х.а Б.Эрдэнэхүү

2018.03.16 а.х.а Э.Ууганбаяр           а.а Э.Мөнхбаатар

2018.03.23 а.а Ц.Мөнхбаяр              а.х.а Ө.Сүхбат

О.Цэрэндагвын нэрэмжит барилдааныг SPS телевиз шууд дамжуулан хүргэнэ.

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 440 санал өгсөн байна.

Дээшээ