Цувралын эхний тоглолтын гуравдугаар үед Бостон Сэлтикс 26 оноо авч 8 оноо алдаж төгсгөлийг сайн хийснээр 84:74 харьцаатай хожсоноор цувралыг тэргүүлж эхэлсэн билээ. Өнөөдөр хоёр багууд цувралын хоёр дахь тоглолтоо “TD” гарденд хийлээ.
Гуравдугаар үеийн төгсгөлд Индиана Пэйсерс оноо илүү байсан бол тоглолтын дөрөвдүгээр үед Бостон Сэлтикс баг 16:0 гэсэн оноо давуу байдлыг үүсгэж улмаар 99:91 харьцаатай Сэлтикс ялалт байгуулснаар цувралыг 2:0 тэргүүлж эхэллээ.
Тоглолтын шилдгээр Кайри Ирвинг нэрлэгдсэн бөгөөд 37 оноо 6 самбар 7 оновчтой дамжуулалт өгсөн бол Жэйсон Тэйтум 26 оноо авсан байна. Харин Пэйсерс багаас Боян Богданович 23 оноо 8 самбар, Даррен Коллисон Тайрик Эванс нар 13 оноо авсан ч тоглолтыг төгсгөлийг сайн хийж чадсангүй.
Улмаар цуврал Индиана Пэйсерс багийн талбай руу буюу “Bankers Life Fieldhouse” руу шилжиж байна. Цувралын гурав дахь тоглолт 04 сарын 20-нд 08:30 цагаас явагдах хуваарьтай бөгөөд дараагийн талбайдаа хийх хоёр тоглолтдоо зайлшгүй шаардлага Индиана Пэйсерс багт тулгараад байгаа юм.
П.Хатансайхан