Өмнөд Солонгосын засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих таван жилийн төлөвлөгөөг дахин баталжээ. Өмнөх төлөвлөгөөг 2014-2018 онд хэрэгжүүлж байв. Энэ удаа нийтийн тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэн ажлын байрыг бий болгоход 890 тэрбум вон (784 сая ам.доллар) төсөвлөжээ.
Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн бүх автобусны хагасаас багагүй хувь нь тэргэнцэртэй хүн зорчих зохицуулалтыг хийжээ. Харин ирэх таван жилийн хугацаанд бүх автобусыг автомат налуу замтай болгох юм байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан 800 гаруй төрийн өмчит ажлын байрыг бий болгож, нийтийн байрыг ч сайжруулна гэлээ.
Халамжийн бодлогын албаны мэргэжилтэн хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих нь тэднийг бусадтай адил амьдрах эрх тэгш боломжийг бүрдүүлнэ. Бид хүний эрхийг дээдэлдэг, нийгмийн эв нэгдэлтэй хот бий болгохыг хүсэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Korea times