Ө.Энхтүвшин: Мэдээлэл гаргах гэхээр мөнгө нэхээд байвал МҮОНРТ-д төрөөс өгдөг мөнгийг чинь өгөхгүй шүү

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-04-19 13:30 GMT+8

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрбээр “МҮОНРТ гурван зүйл дээр анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Нэгдүгээрт иргэдийн боловсрол, сайн сайхан зүйлийг харуулсан нэвтрүүлгийг гаргадаг баймаар байна. Миний үздэг байсан “Сонирхолтой шинжлэх ухаан” гээд нэвтрүүлэг гарахаа больсон байна лээ. Иргэдэд хар бараан, хэрүүл бус шинжлэх ухааны мэдлэг, боловсрол олгох нэвтрүүлэг ихээр гаргамаар байна. Сэтгүүлчид, телевизүүд улс төр хэрүүл, томилгоо болохоор, авлига хээл хахуулийн хэрэг дээр л шаваад сайн сайхан зүйлийг гаргахгүй байна. Үндэсний телевиз энэ тал дээр үлгэр дуурайл болмоор байна. Бусад телевиз ч яах вэ.

Хоёрдугаарт төрөөс жилд МҮОНРТ-д 10 тэрбум төгрөг өгдөг. Гэтэл улс төрийн мэдээлэл гаргах гэхээр мөнгө нэхээд байх юм. Халх голын 80 жилийн ойтой холбоотой мэдээллийг гаргах гэхэд 80 сая төгрөг гэж байна. Ингээд байвал улсаас өгдөг мөнгийг чинь өгөхгүй шүү” гэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 788 санал өгсөн байна.

Дээшээ