ЯГ ОДОО нийслэлийн зарим байршилд агаар МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-04-19 16:40 GMT+8
Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний 16:00 цагт

Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 16:30 цагийн байдлаар нийслэлийн зарим байршилд агаар маш их бохирдолтой байна.

Тэр дундаа Нисэх, 100 айл, Монгол газар, Баянхошуу, 1-р хороололд орчимд агаарын чанарын индекс хэмжилтийн дээд хязгаар буюу 999 гэж зааж байна.

Агаарын чанарын индекс маш их борирдолтой үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай гэж зөвлөдөг. 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 933 санал өгсөн байна.

Дээшээ