Бангладешд 19 настай Нусрат Жахан Рафи гэх охиныг сургууль дээр нь шатаан амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө тэрээр цагдаагийн газарт бэлгийн хүчирхийлэлд өртсөнтэй холбоотой хэрэг үүсгэсэн байв.
Нусрат Исламын сургуульд суралцдаг байсан аж. Тус сургуулийн захирал гуравдугаар сарын 27-ны өдөр түүнийг өрөөндөө дуудан ёс бус үйлдэл гаргажээ. Охин өрөөнөөс зугтаж тухайн өдрөө цагдаагийн газарт өргөдөл гаргасан бөгөөд тэр өдөр сургуулийн захирлыг баривчилжээ.
Бангладешд олон охид бэлгийн хүчирхийлэлд өртдөг ч нийгмийн хандлагаас болоод нуун дарагдуулдаг аж.
Орон нутгийн цагдаагийн газар охиноос мэдүүлэг авахдаа дүрсийг нь бичиж авсан байна. Түүний бичлэг цахим ертөнцөд тарсны дараа нөхцөл байдал улам хурцдав. Хүмүүс охиныг буруутгах хандлагатай байсан гэнэ. Тус сургуулийн хоёр эрэгтэй оюутан бусдыг уриалан дуудаж сургуулийн захирлыг суллуулахын төлөө жагсаал зохион байгуулсан аж.
Нусрат дөрөвдүгээр сарын 6-ны өдөр сүүлчийн шалгалтаа өгөх гээд сургууль дээрээ очиход энэ харамсалтай хэрэг гарчээ. Охин нас барахаасаа өмнө мэдүүлэг өгөөд хорвоог орхисон байна. Сургуулийн дээвэр дээр бурка өмссөн 4-5 хүн захирлын эсрэг үүсгэсэн хэргээ хаахыг охиноос шаардсан аж. Нусрат эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин тэд гал тавьж охиныг амиа хорлосон болгож харагдуулах гэжээ.
Цагдаагийн ажилтнууд энэ хэрэгтэй холбоотой 15 хүнийг баривчилсан гэнэ. Бангладеш улсын ерөнхий сайд Шейх Хасина Нусратын гэр бүлийнхэнтэй уулзаж, охины амийг бүрэлгэхэд оролцсон бүх хүмүүст заавал хариуцлага тооцно гэдгээ амласан байна.
Нусратын үхэл олон мянган иргэн эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг жагсахад хүргэжээ. Нийгмийн зүтгэлтнүүд энэ талаарх хуулиа чангатган хэрэгжүүлэхийг шаардаж байна.