Цэвэрлэх байгууламжид амиа алдсан иргэдийн ар гэрт хоёр өрөө байр олгохоор болжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-04-22 11:50 GMT+8

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн иргэн амиа алдсан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалингийн нөхөн олговор олгох шийдвэр гарсан талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээллээ.

Мөн эдгээр ажилтнуудын хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангахаас гадна дээд болон мэргэжлийн сургуульд сурах насны хүүхдүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон байна.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ