"Капитал" банкийг дампуурахад нөлөөлсөн найдваргүй, томоохон зээлдэгчдийг зарлахыг шаардав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-04-22 12:55 GMT+8

Капитал банкнаас хохирсон иргэдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбоонд 400 орчим гишүүн нэгдсэн бөгөөд хохирлын хэмжээ нь 30 гаруй саяас эхэлж, дээд тал 1 тэрбум гаруй төгрөг байгаа аж. 

Хохирогчид бид Монголбанкны эрх хүлээн авагч Адилбишид шаардлага хүргүүлж байна. Тэд "Хохирогчдын тоог үнэн зөвөөр авмаар байна. Банк дампууруулахад гол нөлөө үзүүлсэн томоохон найдваргүй зээлдэгчдийн нэрийг зарла" гэсэн шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. 

Монголд банкны системд найдваргүй болсон нь эндээс харагдлаа. Төр татвар төлөгчдийн мөнгийг хулгайлдаг байсан бол одоо хадгаламж эзэмшигчдийн мөнгийг банкнаас нь шууд дээрэмдэж байна хэмээн бухимдлаа илэрхийлж, хохирлоо барагдуулах хүртэл тэмцлээ зогсоохгүй. Бид 10-20 жил хөдөлмөрлөж олсон мөнгөө яаралтай гаргуулж авмаар байна. 

Манай холбоонд нэгдсэн хадгаламж эзэмшигчдийн 90 хувь нь хөгшчүүл байна. Манай гишүүн нэг өндөр настан хэдхэн хоногийн өмнө зүрхний имфакт болж нас барсан. Өнөөдөр гэхэд Капитал банкны төвийн үүднээс нэг ахмад настанд эмнэлэгт хүргэгдлээ. Төр хөгшчүүдээ хамгаалаач хэмээн уриаллаа. 

Хохирсон иргэд мэдээлэл хийснийхээ дараа Төрийн ордон руу очиж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон ЗГХЭГ-ын даргад хохирлыг яаралтай барагдуулахад анхаарал хандуулахыг хүсэж албан бичиг хүргүүлэхээр явсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ