Ивана Чаббак нь “Чаббак” техникийн зохиогч, “Ивана Чаббак” студийн үүсгэн байгуулагч, захирал бөгөөд тэрээр кино урлагийн салбарт “Алдартнуудын зөвлөх” гэдгээрээ олонд танигдсан, хамгийн эрэлттэй дасгалжуулагчдын нэг юм.
Тэрээр Холливүүдийн “А” зэрэглэлийн 100 гаруй найруулагч, зохиолч, жүжигчидтэй ганцаарчлан ажиллаж, түүний 40 орчим жилийн хугацаанд дасгалжуулсан жүжигчдээс “Mad Max: Fury Road” киноны од үзэсгэлэнт бүсгүй Шарлиз Терон, “127 цаг” киногоороо олонд танигдсан Жэймс Франко, Муур эмэгтэй Хэлли Берри, хүсэмжит залуу Брэд Питт, триллер киноны бурхан тэнгэр Жэйк Жилленхол, ахмад жүжигчин Жон Войт, "Роки" Сильвестер Сталлоне, Шинэхэн Жокер Жаред Лето нар нь Оскарын шагнал хүртсэн түүхтэй.
Та “Hollywood in Mongolia” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр номын нээлтэнд оролцож түүний гарын үсэгтэй номыг авах боломжтой болох юм.
Тэрээр зөвхөн жүжигчдийн дасгалжуулагч хийгээд зогсолгүй киноны продюсераар бас ажилладаг гэнэ.
Түүний продюсераар ажиллаж байсан бүтээлүүдээс дурдвал: “Naked Souls”, “Kiss Toledo Goodbye”, “Liz In September” зэрэг юм. Мөн тэрбээр “Aloha!”, “FilmRaker”, “Absolutely Jason Stuart” зэрэг телевизийн цуврал бүтээлүүдэд дүрээ мөнхлөөд амжжээ.
Ивана Чаббак нь Оросын олон улсын кино наадмаас кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Насан туршийн зорилго” хэмээх шагналыг хүртээжээ. Түүний “Дүр бүтээх увдис” хэмээх ном нь нээлтээ хийсэн даруйдаа Лос-Анжелес таймс сэтгүүлийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад орж, уг ном нь орос, испани, хятад, япон, герман, турк зэрэг 13 хэлээр орчуулагдан, дэлхий даяар уншигчдад хүрчээ. Тэгвэл бид тун удахгүй уг номыг монгол хэлээр унших боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна.
Та “Hollywood in Mongolia” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр номын нээлтэнд оролцож түүний гарын үсэгтэй номыг авах боломжтой болох юм. Ивана Чаббакийн дүр бүтээх увдистай танилцах мөч ойртсоор...
Б. Намуун