Өмнөд Солонгост дээд боловсролтой гадаадын иргэдэд иргэншил олгох хуулийн төсөл боловсруулжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-23 10:20 GMT+8

Өмнөд Солонгост бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн гадаадын харьяатуудад тус улсын иргэншил олгох хуулийн төслийг өчигдөр өргөн барьжээ.

Энэхүү хууль нь хүн амын тоо буурч байгаатай холбоотойгоор үүссэн ажиллах хүчний хомсдлыг арилгаж, нийгмийн асуудлыг зохицуулахад хувь нэмрээ оруулах юм.

Өмнөд Солонгосын засгийн газар сүүлийн жилүүдэд хүн амын бууралттай тэмцэх гэж хэдэн их наядыг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй талаар хуульч Ким Кюн Жин хэлжээ.

Тус улсын статистикийн газрын мэдээлж буйгаар Өмнөд Сологосын хүн амын тоо 2028 он гэхэд 51.94 сая буюу оргил цэгтээ хүрсний дараа аажмаар буурсаар 2067 он гэхэд 39.29 сая болно гэж тооцоолжээ. Энэ нь 1980-аад оны түвшиндээ буцаад очино гэсэн үг юм.

Түүнчлэн засгийн газрын тоо баримтаас үзэхэд Өмнөд Солонгост амьдарч буй гадаад иргэдийн тоо 2016 оноос 2017 он хүртэл 6.4 хувиар өсөж 2.18 саяд хүрчээ. Энэ хугацаанд гадаад оюутнуудын тоо мөн адил 16.5 хувиар өсөж 135,000-д хүрсэн байна.

Эх сурвалж: Korea times

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ