Өнөөдөр болох гамшгийн сургуулийн үеэр иргэд юу хийх ёстой вэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-04-25 06:20 GMT+8

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд иргэд яаж оролцох вэ. 

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна.

ХЭДЭН ЦАГТ ЭХЛЭХ ВЭ?

Өглөө 08.00 цагаас дохио дуугарна.

Дохио дуугарангуут иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч очно. "Хэрвээ газар хөдөлвөл..." гэж бодон та өөрийн гэр бүлийн гишүүддээ, ялангуяа хүүхдүүддээ энэ үйл ажиллагааг маш нарийн тайлбарлаж, өөрийн биеэр үлгэрлэн үзүүлээрэй. Мөн цаг хугацааг тооцож, газар хөдлөх үед гэрээсээ юу авч гарах вэ гэдгийгээ ч төлөвлөх боломжтой. Танай гэрт юу байх талаар ЭНД ДАРЖ мэдээллийг хүлээн аваарай. Бодит газар хөдлөлтийг хэдэн цагт болохыг тааж мэдэх боломжгүй. Юутай ч хүчтэй газар хөдлөлт болсны дараа утас харилцаа, тог цахилгаан тасрах магадлалтай тул энэхүү цугларах цэг нь танай гэр бүл газар хөдлөлтийн дараа хамтдаа цуглах цэг юм.

 

Цугларах цэгт газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбай буюу аюулгүйн талбайд авч очно. Өөрөөр хэлбэл, танай дүүрэг хорооноос "Таниулах хуудас"-ыг урьдчилан тараасан байх, тараагаагүй бол та шаардаж авах эрхтэй.

ЦУГЛАРАХ ЦЭГТ ОЧООД ЮУ ХИЙХ ВЭ?

08.00-09.30 цаг хүртэл иргэдэд газар хөдлөлтийн үед иргэд ямар арга хэмжээ авах, яаралтай үед хэрэглэх үүргэвчинд юу бэлдэх, хэрхэн ашиглах талаар мэдээллийг өгөх юм.

Ингээд бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэнэ.

АЖИЛДАА ХЭДЭН ЦАГТ ОЧИХ ВЭ?

Пүрэв гарагт замын хөдөлгөөнийг 09.30 цагаас нээх бөгөөд ажлын цагийг 10.00-19.00 болгосон юм.

Зураач Д.Бадамханд

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ