"Монгол дахь зах зээлийн харилцааны хөгжил, хандлага" сэдвээр лекц уншина

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-23 18:46 GMT+8

Удирдлагын академиас олон нийтэд зориулан "Нээлттэй лекц"-ийг гурав дахь хичээлийн жилд сар бүр тогтмол зохион байгуулж байна. 

2018-2019 оны хичээлийн жилийн энэ удаагийн нээлттэй лекцийг Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Бадамдоржийн Батхишиг "МОНГОЛ ДАХЬ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛ, ХАНДЛАГА" сэдвээр уншина.

Лекц үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй. Энэ сарын 24-ний өдрийн 16:00 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байрны 301 тоот танхимд болох юм байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ