Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Сангийн яамнаас таван асуудал хэлэлцүүлсэн бөгөөд үүнээс гурван асуудлыг өнөөдөр танилцуулах юм байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эхний асуудал нь 2020 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичгийг хэлэлцүүлж, дэмжүүлэн УИХ-д хэлэлцүүлэхээр болсон. Хоёрдугаарт 2020-2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцүүлж мөн УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Мөн 2020, 2021, 2022 гэсэн гурван жилийг хамарсан Монгол Улсын Засгийн газрын өрийн стратегийн баримт бичгийг хэлэлцүүлж, дэмжүүлсэн.
2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь байна гэж тооцож байна. Инфляцийн түвшин 8 хувь, гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум долларын ашигтай байхаар тооцоолж байна.
Төсвийн тогтвортой байдлын хуулиар Монгол Улсын төсвийн алдагдлыг хуульчилсан байдаг бөгөөд 2020 оны төсвийн алдагдлыг ДНБ-д эзлэх хувь хэмжээгээрээ 5.1 хувь байна гэж тооцсон нь 2019 онтой харьцуулахад 0.3 функтээр сайжруулсан тооцоолол.
2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл дээр санхүүжилтэд 37 их наяд төгрөгийн 400 гаран арга хэмжээг тусгах санал ирсэн. Үүнийг нь санхүүжилтийн эх үүсвэрийн боломж болон өртэй, хэрэгжүүлэх нөхцөлтэй уялдуулан нийт 10 их наяд төгрөгийн 116 ажлыг үндсэн чиглэлд тусган оруулж ирсэн. Үүнээс анх улсын төсвөөс 6 их наяд төгрөгийн санал ирснийг 3.4 их наяд нь хэрэгжих боломжтой хэмээн төсөвт суулгасан. Мөн урсгалд зардалд 3.8 их наяд төгрөгийн санал ирснийг улсын төсөвт 1.3 их наяд төгрөгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ. Мэдээж хийх ажлууд их байгаа ч цаана нь Монгол Улсын өр, санхүүгийн боломжийн хэмжээгээр хязгаарлагддаг. Мөн хувийн хэвшил хийх боломжтой арга хэмжээ байна хэмээн зохицуулалт хийсэн" гэв.
2020 оны Төсвийн хүрээний мэдэгдэл дээр тодорхой зардлуудыг суулгасан. Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ. Төрийн албаны тухай болон бусад хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдох санхүүжилтүүдийг шийднэ. 2019 онд хөрөнгө оруулалтыг өндөр дүнтэй тавьсан. Сонгуулийн жил хөрөнгө оруулалт их тавихаар хэрэгжихгүй үлддэг, шинэ бүрдсэн УИХ, Засгийн газар өөрийн арга хэмжээний төлөвлөгөөг баталдаг учраас 2019 онд гол хөрөнгө оруулалтыг хийж 2020 онд ажлуудыг дуусгах ёстой хэмээн төлөвлөсөн. Гэхдээ Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Байгалийн түүхийн музей, Үндэсний их театрын барилгын ажлыг эхлүүлэхээр төсөв дээр нэмж оруулах чиглэлийг харгалзан үзсэн. Мөн Үндэсний төв номын сангийн барилгын ажлыг энэ онд дуусгах үүрэг өгсний дагуу тоног төхөөрөмжийн зардлыг төсөвт суулгасан" гэлээ.