Чингэлтэй дүүргийн 2, 3-р хорооны иргэдийн цугларах талбай нь 24-р сургуулийн талбай байлаа. Энэ өглөө маш олон иргэд дохионы дуунаар цугласан юм. Харин зохион байгуулалтад иргэд сэтгэл дундуур байлаа.
Чингэлтэй дүүргийн 3-р хорооны иргэн А "Дохио нь маш сул дуутай. Цонх хаалттай байхад сонсогдоогүй. Цаг 08.00 болохоор нь цонхоо онгойлгож байж сонслоо. Зохион байгуулалт гэж огт алга. Иргэд гэрээсээ маш идэвхтэй олноороо гарч ирээд цугларах цэгт очоод, гадаа юу хийхээ мэдэхгүй 10 гаруй минут зогслоо. Сайн дурын зохион байгуулагчдаа огт сургалтад хамруулаагүй. Нөгөө хүмүүс нь "бид мэдэхгүй" гэхээс өөр хэлж байгаа юм алга. Тэгээд байж байтал л гэнэт тараах хуудсан дээр тамга дарна гээд л бужигнуулсан. 2, 3-р хорооны бүх иргэдийн тараах хуудсан дээр тамга дарна гэх атлаа тамгатай хүн нь ганцхан. Нэг гэрт ганцхан тараах хуудас өгөөд тамгатайг нь ажилдаа үзүүлнэ гэх. Нэг айлд ажилтай гурван хүн байвал яах юм бүү мэд. Ер нь тэрийг тамгалуулах ямар хэрэг байгаа юм. Иргэн хүн энэ сургуулилтад нь оролцсон бол боллоо биш үү. Заавал яахаараа иргэдийг ингэж айлгаж байдаг юм. Энэ үйл ажиллагааны зорилго нь юу юм бүртгэх юм уу?
Би бодохдоо иргэдийг цугларах цэгт очингуут газар хөдлөлт болбол яах вэ гэдэг хичээл заах юм болов уу гэтэл тэр нь бүр сүүлд, дуугаралт муутай микрофон барьсан хүн л юу ч юм ярьснаар дууссан. Иргэдийг дөнгөж цуглаад жагсаад зогсчихсон байхад заасан бол илүү үр дүнтэй байх байлаа.
Иргэд маш сайн байсан. Харин зохион байгуулалт маш муу байсанд үнэхээр сэтгэл дундуур байна. Иргэд маань нялх хүүхдүүдээ хүртэл тэврээд гарчихсан байсан шүү. Тэгээд тараах хуудсаа тамгалуулахын тулд жагсаж зогссон. Иргэддээ итгэх итгэл төж, харин төр түүний нэгжүүдэд итгэх итгэл алдарлаа” гэсэн юм.