Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, иргэд 08.00 цагт дуугарах гамшгийн дохиогоор гарч, орон сууцныхаа ойролцоох “Цугларах цэгт” очиж бүртгүүлнэ. Мөн гамшгийн үед авах арга хэмжээний талаарх заавар зөвлөгөөг Улаан загалмай нийгэмлэг, өрхийн эмнэлэг, онцгой байдлын албаны мэргэжилтнүүд өгч байв.
Улаанбаатар хотын 470 мянган га газрын 27860 гаруй га барилгажсан талбайд Монгол Улсын хүн амын 30 гаруй хувь нь амьдарч байна. ОБЕГ-аас гаргасан 2018 оны мэдээгээр Улаанбаатар хотын бүс нутагт 926 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Иймд болзошгүй гамшиг ослоос хүн, мал амьтан, хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн бэлэн байдлыг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй юм.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5500 өрх, 21 мянга гаруй иргэнтэй. Оршин суугчдыг Зайсангийн ойролцоох таван цугларах цэгт хуваарилсан бөгөөд Бурхантай хөшөөт талбайд тус хорооны 3500 өрхийн 14 мянга гаруй иргэн цугларах ёстой.
Тус талбайд иргэдийг бүртгэж, зөвлөгөө мэдээлэл өгөх албан байгууллагуудын төлөөлөл 07.00 цагт байраа эзэлсэн байв. Айл өрхүүдэд Таниулах хуудсыг хүргүүлсэн гэж 11-р хорооны дарга Г.Эрдэнэмөнх ярилаа.
Улаанзагалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн Ж.Цэцэгмаа: Хэрэв газар хөдлөлт болбол хананд өлгөсөн зүйл болон хагарах эд зүйлийн дор сууж, хэвтэж болохгүй. Хагарах, дээрээс юм унах зэргээр гэмтээх аюултай тул хөндий ширээн дор орж өөрийгөө хамгаална. Цахилгаан шатаар явж болохгүй. Гудамжинд яваа тохиолдолд байшин барилга, мод, шонгийн модноос хол газарт зогсоно. Иргэн бүр аюулгүй байдлыг хангасан цугларах талбайгаа мэдэж байх хэрэгтэй. Гэр бүлийнхнийхээ бичиг баримтыг нэг дор хадгалж, гамшиг ослын үед гэрээс гарахдаа хамгийн түрүүнд бичиг баримтаа авч явахыг сануулмаар байна гэв.
ГАМШГИЙН ҮЕД "ЦУГЛАРАХ ЦЭГ" БАЙДГИЙГ ОДОО МЭДЭЖ АВЛАА
08.00 цаг болж гамшгийн дохио дуугарснаас хойш удалгүй 11-р хорооны оршин суугчид үр хүүхдээ дагуулан цуварсаар Бурхантай хөшөөний хашаа хүнээр дүүрэв. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш анх удаа зохион байгуулж буй гамшгийн эсрэг иж бүрэн сургалтад иргэд ач холбогдол өгч байгаа нь эндээс харагдана. Ийм арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Засгийн газар, ОБЕГ-т талархах учиртай.
Цугларах газарт гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах талаар мэргэжлийн хүмүүс иргэдэд зөвлөгөө өгөхийн зэрэгцээ таниулах материалуудыг дэлгэсэн байхтай иргэд танилцана. Чүдэнз, лаа, гар чийдэн, борц, ариун цэврийн хэрэглэл, ус, эмнэлгийн анхан тусламжийн зүйлсийг багтаасан Бэлэн байдлын цүнхийг гэртээ байлгахыг ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын аврагч Д.Батчулуун мэдээлэл өгч байв. Бэлэн байдлын цүнхэнд агуулагдах зүйлсийг дэлгэсэн үзүүлэнг харсан ирсэн "Муу ёртой юм" гэж жийрхэн хэлэх нь сонсогдов.
Айл өрхүүдэд урьдчилан тараасан “Таниулах хуудас”-нд ажил хийдэг хүмүүс тамга даруулах ёстой бөгөөд нэг майханд хоёрхон хүн тамга дарж байгаа нь урт дараалал үүсгэж, цугласан иргэдийг бухимдуулав.
Иргэн И.Эрдэнэбулган, Өглөө 08.00 цагийн үед дохио сул сонсогдсон. Улаанбаатар хотод газар хөдлөлт их болдог гэж сонссон учир мэдээлэл авахаар хүүхдээ хөтлөөд ирлээ. Манай хорооныхон Бурхантай хөшөөний хашаанд цугларах ёстойг одоо л мэдэж байна. Энэ бол иргэдэд мэдээлэл өгөх маш зөв зүйтэй ажил болж байна.
Иргэн А.Амарбал, Дохио сул дуугарсан. Дохиогоор гарч сураагүй хүмүүс гамшгийн дохиог ялгаж сонсохооргүй юм байна. Биднийг хүүхэд байхад 1984-1985 оны үед Улаанбаатарт гамшгаас хамгаалах сургалт болж байсан. Сая талбайд цуглаж байгаа хүмүүсийг харахад манай үеийнхэн хуучнаа санагалзаж, ач холбогдлыг нь ойлгож байх шиг. Хүүхэд залуучууд сайн мэдрэхгүй байх шиг. харагдсан. Ийм арга хэмжээг жилд тогтмол зохион байгуулж, иргэдээ сургах хэрэгтэй юм байна. Өндөр төсөв гаргах ажил биш шүү дээ.
ӨНДӨР БАЙШИНГИЙН ХАЖУУД ЦУГЛАСАН БИД ГАЗАР ХӨДӨЛБӨЛ БАЙШИНДАА ДАРУУЛЦГААХ ЮМ БАЙНА
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин суугчид Дунд голын хойно баригдсан Нарны хорооллын 141-р сургуулийн үүдэнд цугларчээ. Иргэд "Дохио маш сул сонсогдсон, оршин суугчид 08.00 цагаас эхлэн Цугларах цэгтээ ирцгээсэн ч хороо хориноос, онцгойгоос ирсэн хүн алга. Гамшгаас сэргийлэх сургалтыг хүүхдэдээ харуулах гэж дагуулаад гартал ямар ч сургалт явуулсангүй. Мэдээлэл өгөх хүн ч алга, оршин суугчид цуглаж, бие биеэ харж байгаад л тарцгааж байна" гэцгээж байлаа.
Иргэн Эрдэнэбаатар "Үүн шиг замбараагүй юм алга. Зохион байгуулалт маш муу байна. Манай хорооллын Цугларах цэг өндөр байшингийн хажууд юм байна. Хэрэв газар хөдөлбөл бүгдээрээ байшиндаа даруулах юм байна. Мөн хорооноос айл өрхүүдэд тараасан таниулах хуудсандаа тамга даруулж албан байгууллагадаа өгөх ёстой. Гэтэл энд тамга дарахгүй, манай хороо Баянгол дүүрэг дэх Төмөр замын удирдах газрын хажууд байдаг. Төмөр зам руу явж хуудсандаа тамга даруул" гэж байна хэмээн бухимдаж байв.
Улаанбаатар хотод болон хотын орчимд газар хөдлөлт өдөр тутам болж байгаа энэ үед гамшгаас сэргийлэх сургалт зохион байгуулж байгааг иргэд дэмжиж, Цугларах цэгтээ олноороо очицгоов. Гагцхүү очоод гамшиг ослоос сэргийлэх мэдээлэл авч чадаагүй, зохион байгуулалт муу байгааг цугласан олон сэтгэл дундуур өнгөрөв.
Мөн таниулах хуудсандаа тамга даруулж, албан газартаа аваачих ёстой тэд урт дараалалд дугаарлан зогсож, цаг алдаж байна, зохион байгуулалт муу болсныг шүүмжилж байлаа. Гамшгийн иж бүрэн сургалтын тухай зар мэдээллийг өргөн хүрээнд түгээж, иргэдэд хүргэж чадсан ч хэрэгжилтийн тал дээр зохион байгуулалт муу болсныг шүүмжлэх хүн олон байсан.
Юутай ч эхний сургалтаар иргэд гамшгийн дохио дуугарвал хаана очих цугларах цэгээ мэддэг боллоо. Дараагийн сургалтуудаар илүү өргөн мэдээлэл авч, гамшиг ослын үед бэлэн байдлыг хангах хэмжээнд суралцана хэмээн найдаж өглөөний сурвалжлагаа өндөрлөж байна.