МАН-ын IV бага хурал эхэллээ. Бага хурлын 369 гишүүний 210 гишүүн ирснээр ирц 66.5 хувьд хүрч эхэлсэн юм. Намын дарга У.Хүрэлсүх нээж үг хэлсэг бөгөөд хурлын эхэнд УИХ-ын гишүүн асан Ц.Дашдоржид хүндэтгэл үзүүлэн нэг минут чимээгүй зогслоо.
Бага хурлаар дараах гурван асуудал хэлэлцэхээр боллоо.
- Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг хэлэлцэнэ
- Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг тодруулах, санал хураах зэрэг журмуудыг бага хурлаар шийднэ
- Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсоно
Бага хуралд оролцохоор ирсэн зарим гишүүдээс нөхөн сонгуульд оролцох нь эсэх талаар байр суурийг нь сонирхлоо.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Улс төрийн намын хувьд аливаа сонгуульд оролцох ёстой. Тухайн тойргийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн санаа бодлыг УИХ-аас гаргаж буй бодлого шийдвэрт жигд тусгахын тулд бид зайлшгүй оролцох ёстой" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "МАН Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдэх хуулийн сүүлийн хугацаа. Улс төрийн нам улс төрийн сонгуульд оролцох эсэхээ хурлаараа шийдвэрлэдэг. Энэ дагуу энэ асуудлаарх шийдвэрээ л гаргана. Нэр тодруулах асуудал яригдаагүй. 2016 онд МАН-д итгэл хүлээлгэсэн. Намын нөхөр маань өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөөд байна. Сонгогчдын төлөөлөл эрх барих дээд байгууллагад байх ёстой. Тэр утгаараа Хэнтийчүүд нөхөн сонгуулиар өөрсдийн төлөөлөлтэй болох ёстой" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Нөхөн сонгуульд оролцох намын хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа маргааш дуусна. Тиймээс маргааш намын бага хурлаас гарсан шийдвэрт үндэслэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх юм.
Гурван цаг тутамд 15 минутын завсарлага авч, өнөөдрийн дотор дуусга журмаар бага хурал хуралдана.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нөхөн сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэн дэмжиж өгөх талаар илтгэл тавьж, холбогдох журмыг баталлаа. Нөхөн сонгуульд оролцох асуудлаар асуулт асуух гишүүн байсангүй. Харин бага хурлын дөрвөн гишүүн санал хэлэхээр бүртгүүллээ. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг гаргасан юм.
НЭМЭЛТ 17:45: МАН-ын IV бага хурлаар УИХ-ын 42-р тойргийн сонгуульд оролцох шийдвэр гаргажээ. Маргааш СЕХ-нд бичгээ хүргүүлэх юм байна.