Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ерөнхий боловсролын сургууль хүрэлцээгүй байгаа асуудлаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Нэг байшинд ачааллын тэнцвэргүй орчинд хүүхдүүд хичээллэж байгаа асуудалд салбарын яамнаас яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?
-Анх 2012-2013 онд Засгийн газраас Кембрижийн стандартын сургалтыг Монголд нэвтрүүлж, нийслэлд Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл сургуулийг байгуулсан. Тухайн үед Монгол тэмүүлэл сургууль нь өөрийн байргүй, Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн гуравдугаар давхарт өнөөгийн 133 дугаар сургууль шиг "ад үзэгдэн" хичээллэж, хэвлэлүүд бичээд бөөн асуудал үүсдэг байсан.
Тиймээс Засгийн газраас "Монгол тэмүүлэл" сургуулийн барилга барих газрыг 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шийдэж, 2017 онд сургууль ашиглалтад орсон юм. Ингээд "Монгол тэмүүлэл" сургууль байрандаа орох үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо сургуульгүй гээд хотын удирдлагууд "Нэг жил тус байрыг хуваан ашиглаад, дараа жилээс тус хороонд нийслэлийн өмчийн сургууль байгуулна" гэж байсан. Орон сууцны шинэ хорооллууд баригдсантай холбогдуулан 133 дугаар сургуулийг шинээр байгуулсан.
-Тэгвэл хотын удирдлагууд 26-р хорооны сургуулийг хаана барихаар болсон бэ?
-Нийслэлийн өмчийн сургууль байгуулъя гэсэн ч газар нь маргаантай, асуудал нь шийдэгдэхгүй байна гэж дуулсан. Гэсэн ч яам нөхцөл байдлыг ойлгож байгаа учир энэ асуудлыг хотын захиргаатай хамтарч шийдвэрлэх талаас нь ажиллана. Дүнжингаравын хажууд газар чөлөөлөхөөр ажиллаж байгаа гэв.