Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэрийг гаргасан билээ.
Одоогийн музей байрлаж буй газрыг хэрхэн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Одоогийн байршилд долоон давхар музей барихаар болсон. Зураг төслийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 сая төгрөгөөр хийсэн. Хаадын музей ч гэдэг юм уу Монголын түүхийг харуулсан гадна, дотныхонд зориулсан музейтэй болъё гэж байгаа юм. Төсөв байхгүй учраас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл юу байна хөөцөлдөж байна. Одоогийн байршилд музейн барилгыг яагаад барьж болохгүй байгаа талаар хүмүүс их сонирхож байна. Байгалийн түүхийн музейд том том үлэг гүрвэлийн яснууд багтахгүй байгаа учраас Их тэнгэрийн аманд байгуулах шийдвэр гарсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Мөн тэрбээр Их тэнгэрийн ам олон жил олон нийтэд хаалттай, дарга нар л ордог гэдэг газарт музей байгуулаад олон нийтэд нээлттэй болгохоор шийдвэрлэсэн гэлээ.
Байгалийн сайханд, аялал жуулчлалын бүс болоод байгаа Их тэнгэрийн ам, Зайсангийн хэсгээр байршил нь ч зохимжтой хэмээн энэ газрыг сонгосон байна.