Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг тариф тутамд нь 3 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр өнгөрсөн сарын 7-ноос хэрэгжиж эхэллээ.
Мөн өнгөрсөн сард Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Улаанбаатарын төвийн 6 дүүрэг, Налайхын хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифыг өөрчлөв. Улаанбаатарын хэрэглэгчийн 1 литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 9 мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир усныхыг 20 мөнгөөр тус тус нэмлээ. Энэ үнийг энэ сарын 01-нээс мөрдөж байна.
Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн долоо хоногт зарим шатахуун түгээх станцууд жижиглэнгийн үнээ нэмэв. Тэд иргэд, ААН-үүдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний үнийг литр тутамд нь 80-100 төгрөгөөр нэмчихлээ.
Аль өмнөх Засгийн газрын үеэс шатахууны төлбөрөө америк доллараар биш рублиэр төлөх санал тавиад бид хүссэндээ хүрээгүй шүү дээ.
Энэ мэтээр үнэ алгуур өссөөр байна. Ус, цахилгаан, шатахуун гээд бидний өдөр тутам хэрэглэдэг бараа үйлчилгээ улам үнэтэй боллоо. Одоогоор нэг зүйл тодорхой байгаа нь эдгээр өсөлтийн нөлөөгөөр ирэх сард инфляц цойлох нь гарцаагүй. Орон сууц, ус, цахилгаан, түлш инфляцид 0.9 хувийн жин эзэлдэг бол тээврийнх 0.7 хувь.
Өнгөрсөн сарын байдлаар инфляц улсын дунджаар 6.7 хувь байв. Нийслэлд бол 9 хувийг хэдийнэ давчихсан.
Тэгвэл эдгээр үнийн өсөлтийг хэрхэн хазаарлаж, савлагааг бууруулах вэ?
“Дэлхийн зах зээлд дизель түлшний үнэ нэгдүгээр сард 599 ам.долларын үнэтэй байсан бол тавдугаар сард 640 ам.доллар болж өссөн. АИ-92 бензин 531-ээс 695 ам.доллар болж, 31 хувиар өссөн.” гэж АМГТГ-аас мэдээлэв.
Иймд ОХУ-ын Роснефть компанид шатахууны үнийг уян хатан зохицуулах хэлцлийн төслийг хүргүүлсэн гэдгээ АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр учирласан. Хэрэв дэлхийн зах зээл дээрх үнэ буурвал шатахууны үнэ дагаад буурна гэдгийг ч сануулав. Гэвч Роснефть хэлэлцээний ширээний ард суух нь юу л бол. Аль өмнөх Засгийн газрын үеэс шатахууны төлбөрөө америк доллараар биш рублиэр төлөх санал тавиад бид хүссэндээ хүрээгүй шүү дээ.
ОЛОН УЛСЫН ТОМООХОН БАНКТАЙ ХЭДЖИНГИЙН ХЭЛЦЭЛ (HEDGING) ХИЙХ НЬ ХАМГИЙН ЗӨВ АЛХАМ
ОУВС-гаас шатахууны онцгой албан татварыг тэглэхийг дэмждэггүй. Гэвч гэнэтийн үнийн өсөлттэй тулгарсан Засгийн газар 2018 онд АИ80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэчихсэн. Иймд тэдний хөзөр дууссан гэсэн үг. Цаашид хэрхэх вэ? Ирэх сард үнэ дахин өсөж, литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдэх тооцооллыг Голомт банкны ахлах эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ хийжээ.
Тэгвэл үнэ өсгөхгүйн тулд шатахуун импортлогчдод улсын төсвөөс татаас өгөх үү? Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд өнөө хэр нь эргэлзсээр байгаа тул татвар төлөгчдийн мөнгийг хувийн компанид өгөхийг олон нийт яаж хүлээж авах бол?
Засгийн газар гарцгүй болж, үүнээс цааш газар үгүй гэдэг л болов.
Голомт банкны ахлах эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ газрын тосны үнэд хийсэн судалгаагаа хуваалцсан юм. Тэрээр дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурахад манайд дагаад буурч, өсөх үед нь мөн л өсдөг буюу нэг чиглэлтэй байх нь зөв гэж үздэг.
Гэвч энэ өөрчлөлт манай зах зээлд огт нөлөөлдөггүй эсвэл хожуу илэрдэг. Уг нь адилхан хамааралтай байх ёстой аж. Газрын тосны үнэ буурахад эрх баригчид зөрүүлээд Онцгой албан татвараа өсгөсөөр иржээ. Иймд компаниуд хэдий бага үнээр ОХУ-аас шатахуунаа авдаг ч өндөр татвар төлдөг тул үнээ бууруулдаггүй байв. Үүнийгээ эрх баригчид шатахууны үнийг манайд 25 хоногийн хоцрогдолтой мөрддөг хэмээн тайлбарласаар иржээ.
АИ-80 болон АИ-92 бүтээгдэхүүний аль алиныг нь Онцгой албан татвараас чөлөөлсөн гэдгийг дурдсан. Засгийн газар зохицуулах хэрэгсэлгүй буюу гарцгүй болж, үүнээс цааш газар үгүй гэдэг л болов.
Брэнт төрлийн газрын тосны үнэ энэ оны эхэнд 50 ам.доллар байсан бол 74-т хүрчээ. Бид жилд дунджаар 2.8 сая шатахуун хэрэглэж, 270 сая америк доллар төлдөг.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо үргэлжлүүлэх үү, ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтээ өсгөх үү, Ливи, Венесуэлийн дотоодын мөргөлдөөн тогтворжих уу, Иран Ормузын хоолойг хаах уу зэрэг олон асуултын хариултаас газрын тосны нийлүүлэлт шууд хамаардаг. Ираны эрх баригчид өмнө нь ч энэ хоолойг хаана гэж олон удаа мэдэгдэж байжээ. Гэхдээ хаасан удаагүй. Хэрэв хаавал Булангийн орнуудын газрын тосны нийлүүлэлт тасрах эрсдэлтэй аж.
Эдгээр нь биднээс хамаарахгүй хүчин зүйлс гэдгийг санах хэрэгтэй. Энэ нөхцөлд олон улсын томоохон банктай хэджингийн хэлцэл (hedging) хийх нь хамгийн зөв алхам гэж судлаач Г.Мөнх-Эрдэнэ онцлов. Үүний тулд нэг жилд шатахуун худалдан авахад төлдөг 270 орчим сая ам.долларын 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр (эхний удаад бага мөнгөн дүнгээр) хэджингийн гэрээг байгуулах шаардлагатай аж.
Хятадын банкууд илүү том, хамгийн их активтай учир газрын тосны үнэ савлалаа гэхэд эрсдэлийг бүрэн хаах чадвартай юм байна. Тэдний нэгтэй нь хэджингийн хэлцэл хийлээ гэхэд Засгийн газрын тохирсон үнээс газрын тосны үнэ өсчихвөл Засаг зөрүүг гэрээ хийсэн банкнаасаа авах юм. Харин үнэ буурвал хямд үнээр шатахуунаа худалдаж авах нөхцөлийг гэрээндээ тусгах боломжтой.
Гэхдээ хэджингийн гэрээг үнэ бага байхад буюу энэ оны эхэнд нэг баррель брэнт төрлийн газрын тос 55 ам.доллар байхад л хийх байжээ. Жишээгээр тайлбарлавал хэрэв Засгийн газар 6 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ хийсэн бол үүнээс хойш ханш өссөн тул үнийн зөрүүнээс 12 сая ам.долларын ашиг олох боломжтой байжээ.
Хэджингийн гэрээг дэлхийн томоохон банкууд л хийдэг онцлогтой аж. Одоогоор манай дотоодын банкууд нийлээд ч үнийн хэлбэлзлийн эрсдэлийг хааж хүчрэхгүй гэж эдийн засагчид үзэж байна. Ингэхдээ дотоодын аль нэг банк хэджингийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэн, Засгийн газрыг олон улсын банктай холбох үүрэг хүлээнэ.
Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Г.Занданшатар сайд ЗГХЭГ-ын дарга байхад буюу өнгөрсөн онд хэджингийг судлах үүрэг өгсөн. Энэ загварыг дэлхийн олон оронд хэдийнэ туршсан тул бид эхлэх л хэрэгтэй гэж эдийн засагчид дуу нэгтэй анхааруулах боллоо.
Харин яагаад БНХАУ-ын банкийг санал болгож байгаа талаар лавлахад Г.Мөнх-Эрдэнэ “Америк, Европын банкууд Монгол Улс саарал жагсаалтад багтсан, эрсдэл өндөр улс гэж хардаг. Иймд хэджингийн гэрээ хийх нь юу л бол. БНХАУ бол бидний мөнхийн түнш. Хэджингийн хэлцэл хязгааргүй боломж олгодог” гэж хариулсан юм.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар үнэ өсөх бүрд түр зуурын буюу Онцгой албан татвараа тэглэх арга хэмжээг авсаар ирэв. Энэ нь стратегийн шийдэл биш гэдэг нь ч тодорхой болсон юм.