Гуравдугаар эмнэлэгт хүүхдийн зүрхний хэм алдагдлын мэс ажилбарыг амжилттай хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-08 09:26 GMT+8

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн  хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-30-нд Зүрхний хэм алдагдах өвчнөөр оношлогдсон 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өглөө.

Эдгээр хүүхдүүдээс хэм алдагдлын мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй шаардлагатай дөрвөн хүүхдийг сонгон авч, тус эмнэлгийн Хэм судлалын лабораторийг түшиглэн Зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээ, судсан дотуурх мэс ажилбарыг эх орондоо анх удаа амжилттай хийжээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг анх 2016 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг хийж эхлүүлснээс хойш өнөөг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци мэс ажилбарын чиглэлд боловсон хүчин бэлтгэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хийж чаддаггүй байсан бол энэ удаа Япон улсын Нара мужийн Тенри эмнэлэг, Хоккайдо Их сургуулийн эмнэлгийн өндөр мэргэшсэн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд үндэсний мэргэжилтнүүд эх орондоо анх удаа амжилттай хийсэн байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 935 санал өгсөн байна.

Дээшээ