Э.Энгүүнбат хүү "Бадмаараг" хамтлагтай Ялалтын баяраар Москвад дууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-05-10 09:07 GMT+8

Авьяаслаг бяцхан Э.Энгүүнбат хүү Аугаа их Эх орны дайны Ялалтын баярын тоглолтод оролцож гоцолж дууллаа.

Москва хотын Аврагч Христийн сүмийн өмнөх талбайд болсон тоглолтод долоон настай дуучин хүү Э.Энгүүнбат, СУИС-ийн лицей сургуулийн "Бадмаараг" хамтлагтай ахмад дайчдад зориулан “Смуглянка” дуугаа дуулсан юм. 

"Бадмаараг" найрал дууны хамтлаг энэ оны гуравдугаар сард Халхын голын 80 жилийн ялалтын ойд зориулан зохион байгуулсан “Болор од” найрал дууны тэмцээнд түрүүлж, баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах,  Байгаль нуур явах эрхээр шагнуулсан билээ. 

Э.Энгүүнбат хүүгийн ээжийнх нь хийсэн бичлэгээс

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ