Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Б нарын 25 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр өдрийн турш шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр шийдвэрээ гаргажээ.
Анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б-г 2017 оны 5-12 дугаар саруудад Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох гэрчилгээ, импортлох мэдэгдэл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах аргаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан торгуулийн хамгийн дээд хэмжээ болох 40.000.000 төгрөгөөр торгов.
Албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх Д нарын нэр бүхий 19 шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, торгох ял тус тус оногдуулжээ.
Хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга болон улсын ахлах байцаагч Э нарын 3 шүүгдэгчийг “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр, Албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн талаараа хуулийн байгууллагад сайн дураараа илчилж ирсэн М нарын 5 шүүгдэгчийг тус тус хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Мөн зарим аж ахуйн нэгж, компанийн удирдлагаас даалгасны дагуу албан тушаалтанд дугтуйтай эд зүйлийг хүргэж өгсөн гэх Т нарын 2 шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б-гээс хураагдсан хахууль авах гэмт хэрэг үйлдэж олсон 803.000.000 төгрөгийг прокуророос гаргасан саналын дагуу улсын орлого болгохоор шийдвэрлэлээ хэмээн Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.