2019 оны 05-р сарын 12-ны өдөр Бразил улсын Рио Дэ Жанейро хотод UFC 237 тулаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус үдшийн оргил тулаан Бразил тулаанч Жэссика Андраде болон Америк тулаанч Рөүс Намаюнас нарын хооронд болсон юм. Намаюнас эхлэлийг сайн тавьж, 1-р үед илт илүүрхсэн ч Андраде 2-р үед бяраар илүүрхэн өрсөлдөгчөө авч шидсэнээр шүүгч тулааныг зогсоосон юм. Ийнхүү Андраде техникийн нокаутаар ялалт байгуулж нутгийнхаа дэвжээ дээр UFC Холбооны 52 кг-ын аварга боллоо.
Энэ үдэш октагонд гарсан бусад Бразил тамирчид бүгд ялагдаад байсан бөгөөд хамгийн сүүлийн оргил тулаанд нутгийн эзэн тамирчин ялалт байгуулснаар ордонд цугласан олон мянган үзэгчдийн урмыг хугалсангүй.
Шинэхэн аваргын дараагийн өрсөлдөгч жингийнхээ чансааны хоёр бичигддэг Йонна Едржэйчик байх магадлалтай байна. Түүний хувьд жин ахиж тулалдаад ялагдсан учраас өөрийнхөө үндсэн жин болох 52 кг жинд эргэн ирж, аваргын бүсний төлөө дайралт хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Д.Энхбаясгалан