Начин түрүүлж, арслан үзүүрлэлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-13 16:15 GMT+8

Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээнээс санаачлан сар тутам зохион байгуулдаг тус дэвжээний бөхчүүдийн ээлжит барилдаан боллоо. Баруунбаян-Улаан сумын ЗДТГ, ИТХ, "Өшгөг-Богдын Хүчтэн" дэвжээтэй хамтран зохион байгуулсан энэхүү барилдаанд улсын начин Б.Сангисүрэн, Ц.Чимэддорж, аймгийн арслан Т.Ядамсүрэн, Б.Цэдэнсодном, О.Наранбаатар, Б.Лхагвадорж нарын тэргүүтэй 48 бөх хүч үзэв.

Зүүн жигүүрийн магнай бөх, улсын начин Батмөнхийн Сангисүрэн зургаа даван түрүүлсэн бол аймгийн наадамд өнгөрсөн онд түрүүлсэн, аймгийн арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүрлэлээ. Их шөвгийн гуравт аймгийн заан М.Даваасүрэн шалгарав.

Барилдааны оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.

Гурвын даваа

1. Б.САНГИСҮРЭН у.н - Г.Цэнддорж а.х
2. Ц.Чимэддорж у.н - Б.ГҮНСУМЬЯА а.х
3. Б.Цэдэнсодном а.а - Ц.БЯМБА-ОТГОН с.з
4. О.НАРАНБААТАР а.а - Ж.Бямбадонид а.н
5. Б.ЛХАГВАДОРЖ а.а - С.Галданцогт а.н.н
6. М.ДАВААСҮРЭН а.х - Ц.Батжаргал а.х

Дөрвийн даваа

1. Б.САНГИСҮРЭН - Ц.Бямба-Отгон
2. О.НАРАНБААТАР - Б.Гүнсумьяа
3. Б.Лхагвадорж - М.ДАВААСҮРЭН

Тавын даваа

1. Б.САНГИСҮРЭН - гоцлов
2. О.НАРАНБААТАР - М.Даваасүрэн

Зургаагийн даваа

1. Б.САНГИСҮРЭН - О.Наранбаатар

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 85 санал өгсөн байна.

Дээшээ