Пакманы дараагийн өрсөлдөгч хэн бэ?

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-13 14:35 GMT+8

Нас бол зүгээр л тоо гэдгийг спортын салбарт батлан харуулагсад олон. Тэдний нэг нь Филиппиний алдарт тулаанч Мэнни Пакьяо. Энэ жил 40 настай тэрээр мэргэжлийн рингэнд ээлжит тулаанаа хийх болсноо зарлажээ. Замналынхаа 71 дэх тулааныг тэрээр өөрөөсөө 10 насаар залуу WBA холбооны -67 кг жингийн аварга Кейт Турманы эсрэг хийхээр болжээ.

Өмнө 2004 онд М.Пакьяо энэ бүсийн төлөө тоглож байсан удаатай ч тухайн үеийн аварга Мексикийн Хуан Мануэль Маркестай тэнцэж байсан юм. Тэгвэл 15 жилий дараа дахин дайралт хийх болсон байна.

Энэхүү тулаан ирэх 7-р сарын 20-ны өдөр болохоор товлогдсон байгаа ч, хаана болох эсэх дээр талууд хараахан тохиролцоонд хүрээгүй байна.

Кейт Турманы хувьд мэргэжлийн боксын замналдаа нэг ч ялагдал амсаж байгаагүй бөгөөд 29 тулааныхаа 22-ийг нь хугацаанаас нь өмнө дуусгасан юм.

Харин Мэнни Пакьяо 70 тулаанаас 61 ялалт, 2 тэнцээ, 7 ялагдалтай гарч ирсэн тамирчин билээ.

Г.Баярмөнх 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ