Энэ сард нээлтээ хийх онцлох кинонууд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-13 16:30 GMT+8

Тавдугаар сарын 17-нд

1. Жон Вик: 3-р анги – Парабеллум (John Wick: Chapter 3 – Parabellum)

“Tunder Road Pictures”, “87Eleven Productions”-ын хамтын бүтээл уг киноны эхний анги 2014 онд гарч байсан ба гол дүрийн жүжигчин Киану Ривз гурав дахь удаагаа гол дүрийг бүтээж буй юм. Кино зураг авалт өнгөрсөн оны хоёрдугаар сард эхэлж арваннэгдүгээр сард дууссан бөгөөд “Summit Entertainment” түгээх эрхийг нь эзэмшиж байна. 131 минут үргэлжлэх “Жон Вик” киног Дерек Колстадын бичсэн түүхээс сэдэвлэн бүтээсэн ба гурав дахь ангийн нэр “Парабеллум” гэдэг нь “Автомат буу” гэсэн утгатай аж.

Ерөнхий Найруулагч: Чад Стахельски

Ерөнхий Продьюсер: Басил Иваник, Эрика Ли

Гол дүрд: Кианү Ривз, Халле Берри, Лоуренс Фишбөрн,

Тавдугаар сарын 24-нд

2. Аладдин (Aladdin)

“Walt Disney Pictures”, “Rideback Productions”-ын хамтын бүтээл “Аладдин” нь бидний сайн мэдэх Диснейн “Аладдин ба шидэт дэнлүү” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино юм. 2017 оны долдугаар сараас эхэлсэн киноны зураг авалт 2018 оны нэгдүгээр сард дууссан бөгөөд эвлүүлэг, компьютер графикийн ажил нь саяхан өндөрлөж энэ сарын 8-нд “Grand Rex”-т урьдчилсан нээлтээ хийчихээд байгаа билээ. 

Кино “Walt Disney Studios” болон “Motion Pictures”-ийн түгээх эрхийн дагуу АНУ-д энэ сарын 24-нд нээлтээ хийнэ. Нийт 128 минут үргэлжлэх киноны зураг авалтыг Иордан улсын Вади Рам цөлд хийсэн юм.

Ерөнхий найруулагч: Гай Ричи

Ерөнхий Продьюсер: Дэн Лин, Жонатан Еирих

Гол дүрд: Мена Массуд, Уилл Смит, Наоми Скотт

Тавдугаар сарын 31-нд

3. Годзилла: Мангасуудын хаан (Godzilla: King of the Monsters)

“Legendary Pictures”-ын бүтээл уг киног Японы “Toho” кино компанийн “Godzilla”, “King Ghidorah”, “Mothra”, “Rodan” зэрэг бүтээлүүдээс сэдэвлэн бүтээжээ. Кино зохиолыг Макс Боренштейн, Майкл Догерти, Зак Шилдс нар бичсэн бөгөөд өмнөх “Годзилла”-гийн тухай кинонуудаас илүү дээр болсон байх хэмээн үзэгчид хүлээж байна. Нийт 132 минут үргэлжлэх тус киног 200 сая ам долларын өртгөөр хийсэн юм.

Ерөнхий Найруулагч: Майкл Догерти

Ерөнхий Продьюсер: Томас Тулл, Жон Яшни

Гол дүрд: Кайл Чендлер, Вера Фармига, Милли Бобби Браун

Эх сурвалж: collider.com

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 903 санал өгсөн байна.

Дээшээ