Тарваган тахлаас сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өглөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-14 09:30 GMT+8

Сонгинохайрхан дүүргийн Эмээлт буюу 22-ын товчоо, Баруунтуруун, Хан-Уул дүүрэг дэх Өлзийт хорооллын хяналт шалгалтын цэгүүдэд НМХГ, НЦГ, НМЭГ-тай хамтран НЭМГ, дүүргийн эрүүл мэндийн төв болон Багануур дахь Зоонозын өвчин судлалын төвөөс мэргэжилтнүүд тав хоног ажиллажээ.

Нийслэлд тарваган тахал өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахад бэлэн байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэн нийт 1050 тээврийн хэрэгслийг шалгасан бөгөөд нийт 4222 зорчигчийн биеийн хэмийг   үзэж, тархвар судлалын асуумж авлаа.

Мөн хяналт шалгалтын цэгүүдэд ажиллаж байгаа нийт 144 албан хаагчдын эрүүл мэндэд хяналт тавьж, 2139 зорчигчид зөвлөгөө өгч, тарваган тахал өвчнөөс сэргийлэх тухай 600 ширхэг гарын авлага тарааж, шуурхай арга хэмжээ авч ажиллалаа хэмээн НЭМГ-аас мэдээлэв. 

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 911 санал өгсөн байна.

Дээшээ