БНХАУ зургадугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын 60 тэрбум ам.долларын дүнтэй бараа бүтээгдэхүүнд татвар нэмж ногдуулах болсноо зарлалаа. Ийнхүү дэлхийн хоёр том эдийн засагтай улсын хооронд худалдааны дайн хурцдав.
Вашингтоны эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэг дахин нэмсэний дараа дээрх шийдвэр гарчээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад татвараа нэмэхгүй байхыг анхааруулж байв. Гэсэн ч Бээжингийн эрх баригчид зарласан хариу арга хэмжээний хүрээнд АНУ-ын 5,000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнд 5-25 хувийн татвар оноох шийдвэр гаргасан юм. Үүнд үхрийн мах, хонины мах, гахайн махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн ногоо, жүүс, хүнсний тос, цай, кофе зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байна.
Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Генг Шуан “Хятад улс гаднын дарамтаас болж хэзээ ч буулт хийхгүй” гэдгээ мэдэгджээ. Уг шийдвэртэй холбогдуулан АНУ болон Европын хөрөнгийн зах зээлд хүчтэй уналт гарсан байна. Америкийн хөрөнгийн зах зээлийн “Dow Jones”, “S&P 500”, “Nasdaq” гэх гурван гол индекс дунджаар 2.7 хувиар унажээ.
Хоёр талын төлөөлөгчид хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт худалдааны дайны тухай хэлэлцээг Вашингтонд хийсэн ч үр дүнд хүрээгүй аж. Дональд Трамп ирэх сарын сүүлээр Японд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана гэдгээ өчигдөр мэдэгджээ.
Эх сурвалж: BBC