ҮНДЭСНИЙ БӨХ: Аймгийн начингуудын барилдаанд сумын заан түрүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-14 12:35 GMT+8

Уламжлалт “Аймгийн начин болон шилдэг сумын заануудын барилдаан”-д 240 бөх зодоглов. “Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль”-ийг үүсгэн байгуулсны 28 жилийн ойд зориулсан энэхүү барилдаанд Завхан аймгийн нэмэх, өсөх начин Р.Батсүх, Б.Даваадорж, М.Амарсанаа нар тэргүүлэн барилдлаа.

Энэхүү барилдаанд аймгийн нэмэх начин Э.Лхамхүү, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, аймгийн начин Ө.Дүүрэнбаяр нарын ховор бөхчүүд хүч үзэв. Барилдааны нэгийн даваанд Увсын Л.Энхсаруул, Д.Урианхай, Д.Цэнд-Аюуш, Өвөрхангайн Ж.Бямбадонид, Завханы Д.Батбаатар нарын сайчуул өвдөг шороодсон юм.

“Аймгийн начин болон шилдэг сумын заануудын барилдаан”-д Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Даваасүрэнгийн Алтанцоож даваа бүрд тунан барилдсаар найм даван түрүүлсэн бол баруун жигүүрийг тэргүүлсэн аймгийн нэмэх, өсөх начин Батаагийн Даваадорж үзүүрлэв. Их шөвөгт Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Дархан-Уул аймгийн харьяат бөх, аймгийн нэмэх, өсөх начин Э.Төгөлдөр, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, аймгийн нэмэх начин Т.Төгсдөлгөөн нар шалгарав. Харин дунд шөвөгт Говь-Алтай аймгийн нэмэх начин Х.Дарамзагд, Увс аймгийн начин Т.Эрхэмбаяр, Өмнөговь аймгийн начин С.Амартүвшин, Увс аймгийн Цагаанхайрхан сумын заан Т.Төгсжаргал нар үлдсэн юм.

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 936 санал өгсөн байна.

Дээшээ