Япон дараагийн үеийн суман галт тэргээ туршиж эхлэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-14 15:50 GMT+8

Хурдан галт тэргээрээ алдартай Япон дараагийн үеийн, Alfa-X нэртэй суман галт тэргийг туршиж эхэлжээ. Уг галт тэргийг  Kawasaki Heavy Industries, Hitachi гэсэн хоёр том компани хамтран бүтээж байгаа аж.

Alfa-X нь 400 км/цаг хурд авах хүчин чадалтай бөгөөд 2030 онд албан ёсоор зорчигчдын хэрэглээнд нэвтрэх гэнэ. Албан ёсны нээлтээс өмнө олон тооны туршилтыг гүйцэтгэх юм байна. Өндөр хурд авахад нь туслах гол зүйлсийн нэг нь 22 метрийн урттай хамар нь бөгөөд уг хамар нь гал тэрэгний гаргах дуу чимээг багасгах давхар зорилготой ажээ. Мөн дээвэр дээрээ агаарын тормоз харин дороо соронзон тормозтой гэнэ.

Alfa-X-ын туршилтын үеийн дүрс бичлэг

Alfa-X нь одоогоор дэлхийн хамгийн хурдан суман галт тэргээр нэрлэгдэхээр байгаа юм. Харин Дэлхийн хамгийн хурдан галт тэрэг гэсэн цолыг одоогоор Хятадын Shanghai Maglev нэртэй соронз ашиглан зам дээрээ “нисдэг” галт тэрэг эзэмшдэг билээ. Үүний дээд хурд нь 431 км/цаг юм. Bloomberg-ийн мэдээлснээр Япон ч мөн өөрийн гэсэн соронзон ашигладаг галт тэргийг 2027 онд нээх бөгөөд тус галт тэрэг 505 км/цаг хурдлах хүчин чадалтай байх гэнэ.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН SHANGHAI MAGLEV ГАЛТ ТЭРЭГ

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ