Монголын моно жүжгийн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний ялагч-2019 Моно жүжгийн улсын уралдаан 2019 оны 06-р сарын 17-ны өдөр Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгуулагдахаар болжээ.
Тодруулбал УДЭТеатрын жүжигчин СТА Ц.Баясгалан Монголын моно жүжгийн төвийг үүсгэн байгуулж 2015 оноос эхлэн Яланчдын цуваа олон улсын фестивалийг эх орондоо уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн билээ.
Тус олон улсын фестивалийг угтан мөн оноос эхлэн Үндэсний ялагч моно жүжгийн улсын уралдааныг мэргэжлийн жүжгчдийн дунд зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө 5- дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Үндэсний ялагч улсын уралдаанд түрүүлсэн цор ганц ялагч Ялагчдын цуваа олон улсын уралдаант фестивальд оролцох эрхтэй болох бөгөөд олон улсын өндөр зэрэглэлийн жүжигчидтэй өрсөлдөж, цаашлаад моно жүжгийн олон улсын фестивалиудад уригдан оролцох боломж нээгдэх юм.
“ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ-2019” моно жүжгийн улсын уралдааны удирдамж
НЭГ: Уралдааны зорилго
Моно жүжгийн төрөлд хүч үзэх жүжигчдийг дэмжих, үзэгчдэд энэ урлагийг таниулах, жүжигчдийн ур чадварыг хөгжүүлэх, дадлага туршлага суулгах, олон улсын наадам фестивалиудад оролцох боломжийг бүрдүүлж, Монголын драмын урлагийг олон улсад сурталчлах.
ХОЁР. Тавигдах шаардлага:
- Жүжигчний мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх.
- Нэг хүний жүжиг нь дурын сэдвээр, эхлэл, өрнөл, төгсгөлтэй, өөрийн гэсэн өнгө, төрх, тайз хийцтэй бүтээл байх
- 45 - 60 минут үргэлжлэх
Уран бүтээлчид уралдаанд бүртгүүлэхдээ:
- Уралдаанд оролцохыг хүссэн албан бичиг /Хувь хүн нэгэн адил/
• Уран бүтээлчийн танилцуулга /Жүжигчин, найруулагч, зураач гэх мэт/
• Уран бүтээлийн танилцуулга /Зохиолын хураангуй аннотаци/
• Бүртгэлийн хураамж 20.000₮
• 2 хувь цээж зураг
Улсын уралдаанд ялагч болсон бүтээлийг:
• Монголын Моно жүжгийн төвийн “ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ” цом, батламж.
• “Ялагчдийн цуваа-2019” моно жүжгийн олон улсын уралдаант фестивальд улсаа төлөөлөн оролцох эрх.
• Хамтран ажиллагч байгууллагуудын гарын бэлэг.
Монголын Моножүжгийн төв
Харилцах утас: 9611-7878
E-Mail: Paradeofwinners@gmail.com