Ган гачигт нэрвэгдсэн Австрали улс Канадаас үр тариа худалдан авах ховор алхам хийхээр бэлтгэж байна.
Үр тарианы гол экспортлогчдын нэг тус улсын Хөдөө аж ахуй, усны нөөцийн яамнаас мэдээлснээр Канадаас их хэмжээний үр тариа тээвэрлэх зөвшөөрөл олгожээ. Нэг удаагийн энэхүү зөвшөөрлийн дагуу ирэх 6-8 долоо хоногт импорт хийгдэх юм байна. Австралид ган гачиг үр тариа сүйтгэж байгаагийн нөлөөгөөр энэ төрлийн бүтээгдэхүүний гарц 19 хувиар буурах төлөвтэй байгаа аж. Улмаар зарим бүсүүдэд үр тарианы хомсдол үргэлжилнэ гэж албаныхан тооцоолжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN