ҮНДЭСНИЙ БӨХ: Багийн халз барилдаан болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-05-16 14:55 GMT+8

Өвөрхангай аймгийн "Их Монголын Хүчтэн Дэвжээ"-ний шилдэг аймгийн начингууд, Завхан аймгийн "Завхан" дэвжээний шилдэг аймгийн начингуудын багийн халз барилдаан энэ Баасан гарагийн 13:00 цагт "Мөнхийн Үсэг" группийн "Мөнх спорт төв"-д болно.

Дэвжээ тус бүрийн зургаа, зургаан бөх тойргийн журмаар барилдах бөгөөд “Завхан” дэвжээнээс аймгийн нэмэх, өсөх начин Б.Даваадорж, М.Амарсанаа, аймгийн начин Т.Ганзаяа, Г.Чойжамц, Н.Бямбажаргал, Т.Хайдавдорж нар хүч үзэх бол “Их Монголын Хүчтэн Дэвжээ”-нээс аймгийн нэмэх начин С.Галданцогт, аймгийн начин Ж.Бямбадонид, Н.Загархорол, Н.Даваадагва, Н.Даваадорж, Б.Бямбадорж нар зодоглохоор болжээ.

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ