Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос гаргажээ.
Энэ талаар тус намын хэвлэл, мэдээллийн албанаас тодруулахад үнэн гэдгийг батлав.
МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны ээлжит тавдугаар сарын 16-ны хуралдаанаар "Сүүлийн үед МАН-аас санал болгож, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй намын нэр бүхий гишүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тухайлан нэр заан шүүмжлэх болсныг МАН-ын ХЕХ-ны гишүүд баримттайгаар нягтлан хэлэлцээд тогтоол гаргав.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх чиглэл өглөө
Уг тогтоолд Монгол Ардын Намын гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх болон таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс тус тус татгалзаж ажиллахыг намын дүрмийн дагуу МАН-ын удирдлагуудад чиглэл болголоо.
Түүнчлэн МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож төрийн мэдээлэлд ойр байдлаа далимдуулан ЖДҮ-ийг Дэмжих сангаас зээл авч ашигласан гэх УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх асуудлыг түргэтгэж, тэдний сахилга, ёс зүйн тодорхойлолтыг Хяналтын Ерөнхий Хороонд 2019 оны зургадугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн даргад үүрэг болгов.
Мөн зарим НАШБ-ын сонгуульт гишүүдийн ёс зүйн зөрчлийг хэлэлцээд ноцтой алдаа гаргасан нэр бүхий гишүүнийг МАН-аас гарсанд тооцлоо" хэмээн МАН-ын ХЕХ-ны Ажлын албанаас мэдээлжээ.