Лондонд тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ энэ оны эхний улиралд сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрч буурлаа.
Их Британийн нийслэлд дээд зэрэглэлийн гэгдэх орон сууцны үнэ татварын нэмэгдэл, мөнгө угаалт, нийлүүлэлт зэргээс сүүлийн дөрвөн жил тасралтгүй буурч байгаа аж. Түүнчлэн BREXIT-ийн тодорхойгүй байдлын улмаас байрны үнэ цаашид ч унах таамагтай байгааг шинжээчид онцолж байна. “Knight Frank” индексээс харахад Лондонд орон сууцны үнэ 2015 оны наймдугаар сараас хойш 12.9 хувиар буурчээ. Судалгаанд иргэд байр худалдан авах хүсэлтэй байгаа ч BREXIT-ийн хариу гартал түр азнаж байгааг харуулсан байна.
Б.Төгсбилиг | @TugsbiligB