Тайванд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрлөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-05-17 16:00 GMT+8

Тайваны парламент ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийг албан ёсоор баталсан Ази тивийн анхны орон боллоо.

2017 онд тус улсын үндсэн хуулийн шүүх ижил хүйстэн иргэд хоорондоо гэрлэх хууль ёсны эрхтэй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд парламентэд тэдний гэрлэлтийг хуульчлах хоёр жилийн хугацаа өгчээ. Энэ хугацаа тавдугаар сарын 24-ний өдөр дуусна.  

Хууль санаачлагчид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах гурван төрлийн хувилбарыг хэлэлцсэн бөгөөд хамгийн дэвшилтэт хувилбарыг нь баталжээ.

Өнөөдөр Тайваны нийслэл Тайпэйд олон зуун ижил хүйстнүүд парламентийн барилгын гадаа цугларсан байна. Шийдвэрийг зарласны дараа бүгд баярлаж, зарим нь нулимс дуслуулсан гэнэ.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 153 санал өгсөн байна.

Дээшээ