Б.Баттүшиг: Уул уурхайн орлогоос гарааны бизнесүүдийг дэмжих сан байгуулах хэрэгтэй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-19 11:00 GMT+8

“Алтай холдинг” группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшигтэй ярилцлаа. Тэрбээр Монгол Улсад цаашид шинээр хөгжүүлж болох эдийн засгийн шинэ салбарын талаар санал бодлоо хуваалцсан юм.

-Хувийн хэвшил анх удаа өөрсдийн санаачилгаар “Шинэ эдийн засгийн форум” зохион байгууллаа. Хувийн хэвшлийнхэн дуу хоолойгоо санаа нэгтэйгээр төрдөө илэрхийлж чадахгүй байна уу. Энэ тал дээр ямар зохицуулалт хийх хэрэгтэй байна вэ?
-Монголын эдийн засгийн мэдээлэл сөрөг байгаагаас гаднын хөрөнгө оруулагчид болгоомжлох болсон. Эдийн засгийн шинэ гарц болох аялал жуулчлалын салбарт бид нэг сая жуулчинтай болчихвол зөвхөн уул уурхайд түшиглэхгүй шинэ гарцтай болох юм. Зөвхөн уул уурхайгаас өөр эдийн засгийн шинэ гарцуудыг “Шинэ эдийн засаг” форум дээр танилцуулсан. Ихэнх хүмүүс уул уурхайгаас өөр гарц байхгүй гэж сөрөг талаас нь хардаг.

Хувь хүний зүгээс харахад Монгол улс хүний нөөцийн чадалтай улс. Жишээлбэл, “ЛэндМн” гэх мэт шинэ старт-апууд олон улсын хэмжээнд сэтгэн ажиллаж чадаж байгаагаас харж болно. “Дэнцү” гэх Японы хөрөнгө оруулалттай компани Монголд салбараа нээгээд манай залуусыг компанидаа авч, үйлчилгээ үзүүлэх чадварыг нь сорих ажил хийж эхлээд байна. Үүнээс харахад монгол хүний оюун ухаан дэлхийн хэмжээнд сэтгэх боломжтойг харуулна.

  • Монголын талаар олон улсад гарч буй мэдээллүүд сөрөг байна.
  • “Скайтел”, И-март зэрэг компаниудаа өргөтгөж байгаа.
  • Монголын эдийн засаг 12 тэрбум ам.доллар, үүнээс ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 4000 ам.доллар.

-Манайх чадвартай ажиллах хүчээ гадны улсуудад алдаж байгааг дурьдлаа. Үүний хэрээр дотоодод ажиллах хүчний хомсдол үүсэж байна. Та дотоодын томоохон үйл ажиллагаа эрхлэгчийн зүгээс харахад ажиллах хүчинд юу дутагдаж байгаа талаар саналаа хуваалцана уу?
-Бид Skytel, “И­март” зэрэг компаниудаа өргөтгөж байгаа. Гэхдээ зарим тал дээр олон улсаас туршлага авахгүй бол оюунлаг залуус нь гадны компаниуд руу явсаар байна. Монголын эдийн засаг 12 тэр­ бум ам.доллар.

Гадны улсуудад ажиллаад өөрийн гэр бүлд орлогынхоо 40 хувийг явуулдаг гэсэн үзүүлэлт байдаг. Чадварлаг ажиллах хүчээ олон улсын том компаниудад оруулбал шинэ боломжууд үүснэ.

Үүнээс ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 4000 ам.доллар. Америк, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронтой цалингаар өрсөлдөхөд хэцүү. Монгол залуус оюуны чадвараараа гадаадад туршлагажаад улсдаа ирж ажиллах байх гэсэн найдвар төрдөг. Гадны улсуудад ажиллаад өөрийн гэр бүлд орлогынхоо 40 хувийг явуулдаг гэсэн үзүүлэлт байдаг. Чадварлаг ажиллах хүчээ олон улсын том компаниудад оруулбал шинэ боломжууд үүснэ.

-2019 онд Монголын эдийн засгийг өсөлттэй байна гэж буй. Олон улсын жишгээр үзэхэд жижиг дунд үйлдвэрүүд ДНБ-ийхээ 60 орчим хувийг бүрдүүлдэг. Монгол Улсад уул уурхай давамгайлсан. Бусад салбараа бид хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй вэ?
-Уул уурхайн салбараас босгосон хөрөнгөөсөө сан байгуулах хэрэгтэй. Шинээр гарч буй бизнесүүдийн 60-80 хувь нь банкны зээлтэй байна. Тэгэхээр банкны зээл, том компаниудаас гадна гуравдагч сонголттой болох хэрэгтэй. Энэ тал дээр бид Израил, Чилийн туршлагаас суралцах хэрэгтэй. Гадаадад ажиллаж байгаа залуус болон өөр орны оюунлаг залуусыг Монголд оруулж ирснээр эдийн засгаа хөгжүүлэх боломж харагддаг. Гаднын улсуудад 5, 10, 20 жилийн дотор бизнесийн дүр зураг хурдацтай өөрчлөгдөж байна.

-Асуудал байна гэдэг нь түүнийг шийдэх арга зам бий гэж үздэг. Бид дотоод хөрөнгө оруулагч сангуудыг яаж бий болгох вэ?
-Хуулийн тогтолцоонд хөрөнгө оруулалтын санг шинээр бий болгосон. Энэ нь татварын тал дээр илүү давуу талыг бүрдүүлнэ гэж байсан. Гэхдээ сангийн давуу тал байхгүй болохоор шууд хөрөнгө оруулалт хийж байгаа.

-Төрийн тогтворгүй байдал болон бодлогын тогворгүй байдлыг шүүмжилсэн хандлага давамгайлж байна. Энэ танай бизнест хэр нөлөөлсөн бэ?
-Бизнесийн орчин сайн байсан ч хувийн хэвшлийн шүүмж байдаг. Бидний хувьд гадаадын хөрөнгө оруулалт бага байна гэсэн утгаараа гуравдагч хөрөнгө оруулалт олоход хэцүү байгаа.

-Бизнесийн ямар бодлоготой байгаа вэ. Ноолуурын бизнес эрхэлдэг гэсэн утгаар таниас асууж байна л даа?
-Дотооддоо өрсөлдөж байгаагаас ноолуурын зах зээл хүнд байгаа. Тэгэхээр яаж хамтдаа олон улсын зах зээлд гарах талаар судалж байна. Монголын ноолуурын ирээдүй маш өөдрөг харагдаж байгаа.

Н.Хонгорзул

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 153 санал өгсөн байна.

Дээшээ