ХасБанк МУ-ын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
ХасБанк

2019-05-17 17:30 GMT+8

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2019 оны 5-р сарын 17-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт болж, нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн ХасБанкийг үндэсний хэмжээний шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарууллаа.

18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтын ажлын хэсэгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл орж ажилласны дээр эдгээр байгууллагын 2018 оны албан ёсны тоон үзүүлэлтэд тулгуурлан ТОП-100 ААН-ийг шалгаруулсан байна.

2018 онд ХасБанк нийт орлогынхоо 70% буюу 247.6 тэрбум төгрөгийг харилцах, хадгаламж эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүд болон эх үүсвэр олгогч санхүүгийн байгууллагад хүүний орлого, 23% буюу 80.5 тэрбум төгрөгийг дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан бараа үйлчилгээний төлбөр, 1300 ажилтны цалин хөлс, 13.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төлөх зэргээр нийт 354.5 тэрбум төгрөгийн үнэ цэнийг ард иргэдийн амьдрал, эдийн засагт бий болгожээ.

Олон улсын үнэлгээний Мүүдиз, Фич рейтингс агентлагуудаас ХасБанкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэг нэг шатаар ахиулснаар ХасБанк Монгол Улсын банкны системдээ хамгийн сайн зэрэглэлтэй банкуудын нэг боллоо.

Мөн өнгөрсөн онд Олон Улсын Санхүүгийн Корпорациас ХасБанкийг 2017 оны Зүүн Ази болон Номхон Далайн орнууд дахь “Хурдацтай өсч буй банк”-аар, Asiamoney awards-аас “Жижиг дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”-аар, Global Finance сэтгүүлээс Монгол Улсын Шилдэг банкаар 4 дэх удаагаа тус тус тодруулсан нь бидний хичээл зүтгэл, хүчин чармайлтыг үнэлсэн хэрэг байлаа.

Энэ бүх ололт амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд та бүхний итгэл, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 153 санал өгсөн байна.

Дээшээ