"Улаанбаатар төмөр зам" ХНН ТОП 100 аж ахуйн нэгжийн 10 дугаарт шалгарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-05-18 12:05 GMT+8

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа манай улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын Засгийн газар, МХАҮТ жил бүр  хамтран шалгаруулдаг уламжлалтай.

2018 оны үзүүлэлтээрээ 10 дугаар байранд орсон байна. 

2018 оны Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг  шалгарч, удахгүй тэмдэглэх 70 жилийн ойдоо бэлэг барьж байна.

2017 онд Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрээрээ тус нийгэмлэг 14 дүгээр байранд жагсаж байсан бол 2018 оны үзүүлэлтээрээ 10 дугаар байранд орсон байна.

“УБТЗ” ХНН нь өнгөрсөн жил 25,7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан нь манай улсын нийгэм эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болсон юм.

Тус нийгэмлэгийн нийт ачаа тээврийн 50 шахам хувь нийгмийн шинж чанартай ачаа эзэлдэг бөгөөд эдгээр ачааг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдалтай хямд тарифаар тээвэрлэдэг нь төр, хувийн хэвшил, иргэдэд ихээхэн ашиг тусаа үзүүлдэг юм. Мөн өнгөрсөн онд Монгол улсын нутгаар 855 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь тус нийгэмлэгийн хувьд урд өмнө байгаагүй амжилт байлаа.

Тэрчлэн өнгөрсөн онд УБТЗ-ын хамт олон Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барих ажлыг хариуцан ажиллаж хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байгаа билээ.         

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ