Намуухан бороон дуслууд хааяа нэг цонх тогшоод л, навчсын түрүүч дэлбээлэх гэж яараад аргагүй л хавар цаг хаяанд иржээ. Халуун ам бүлээрээ тохитой дулаахан гэртээ өглөөний цайгаа уух гэж яаран сэрнэ гэдэг юутай сайхан.
Хүний амьдралын хамгийн чухал орон зай бол бидний бүтээсэн, бий болгосон, эсвэл өв залгасан тэр л гал голомт, гэр орон сууц билээ.
Хэдийгээр бид агаарын бохирдол, хорт утаа, гэр хорооллын яндан зуух гэж нийт нийгмээрээ л нэг зүйлд хэт анхаарал хандуулан эрүүл мэнддээ үүссэн асуудалдаа яагаад ч юм хөндлөнгийн хүчин зүйлсийг буруутгах нь ихэссэн ч, “БИД ХЭДЭН ЦАГИЙГ ГУДАМЖ, ТАЛБАЙ, ГАДАА ОРЧИНД ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА ВЭ” гэсэн ердийн нэгэн асуултад хариулаад үзээрэй.
Судалгаанаас авч үзэхэд хэрэв гадаа орчинд ажиллах ажил, мэргэжлийн онцлог байхгүй л бол хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр болон гэртээ өнгөрүүлдэг аж. Иймд дотор орчны агаарын чанар ямар байх нь хүний эрүүл байх суурь үндэс юм.
Бяцхан үрс маань гэртээ болон цэцэрлэг, сургуульдаа ямар материалаар үйлдвэрлэсэн ширээ сандал хэрэглэж, дотоод орчны стандартад хэр нийцсэн орчинд ихэнх цагаа өнгөрүүлж байгаа бол? Энэ бол бяцхан зүрх болгоны төлөө санаа зовних чухал асуудлуудын нэг. Учир нь хүний биед нэвтэрсэн хорт бодисыг хоргүйжүүлэх үүрэгтэй гол эрхтэн нь элэг бөгөөд хүүхдийн элэг насанд хүрсэн хүнийх шиг бүрэн хөгжөөгүй, хорт бодисыг задлах, хоргүйжүүлэх үйл явц нь ихээхэн сул байдаг. Иймээс барилгын ажлын мэдлэг, туршлага хомсын улмаас чанарын баталгаагүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй материал хэрэглэх нь зөвхөн насанд хүрэгсэд төдийгүй нялх балчир хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 869 тохиолдол бүртгэгдсэнээс шалтгааныг авч үзвэл 84.9 хувь нь ямар нэг өвчнөөс үүдэлтэй болох нь тогтоогджээ.
Энэ харамсалтай тоо мэдээнд орон байрны дотоод орчин дахь бохирдол, стандартын шаардлага хангаагүй тавилга, эд хэрэгслийн дам нөлөө хичнээн хувийг эзэлж байгаа бол?
Чанаргүй, баталгаагүй, хаанаас аль улсаас ямар бараа материалаар хийгдсэн нь тодорхойгүй тавилга, хэрэгсэл, барилгын материалаас ацетон, метил, бензол, толуол, үнэрт нүүрстөрөчид, альдегид, кетон зэрэг нэгдлүүд үүсч, эдгээрийн үр дүнд нүд загатнах, амьсгалын замын эмгэг үүсэх, толгой өвдөх, ханиалгах зэрэг хурц нөлөөлөл буюу шинж тэмдгүүд үүсгэдэг бол архаг нөлөөлөл нь элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг.
Формальдегид нь хамгийн түгээмэл тархсан химийн бодисуудын нэг бөгөөд мод модон эдлэл, шахмал панерь болон ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд тодорхой хэмжээгээр агууллагддаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон жилийн судалгааны үр дунд үндэслэн удаан хугацааны турш уг бодисоор амьсгалах буюу өртсөнөөр цусны хорт хавдар, хамар залгиурын хавдраар өвчлөх эрсдэлтэй болохыг нотлосон.
Дотоод орчинд ялгарч буй хорт бодисуудын хэмжээг тоолгүй орхиж, чанаргүй бараа бүтээгдэхүүн, тавилга, барилгын материал хэрэглэсээр байх нь зөвхөн харшил болон хордлогын нөлөөнд автуулахаас гадна бага зэрэг үнэртэй, бараг үнэргүй ч гэж хэлж болох зарим химийн бодист урт хугацаанд өртөх нь 5, 10, 20 жилийн дараа архаг хордлогод орох буюу хавдраар өвчлөх, үр удамд нөлөөлж ургийн гажиг үүсгэх, мутацид орох /ДНХ-ийн гинжин хэлхээг гэмтээх/ зэрэг хүндрэл үүсгэдэг нь хэдийнээ судалгаагаар тогтоогджээ.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд тухайлбал АНУ барилгын материал болон гэр ахуйн модон эдлэл, тавилгаас дотоод орчны агаарт ялгаруулж болох хамгийн дээд хэмжээг 0.016 ppm буюу 19 мкг/м3 байна гэж зааж өгч, Европын холбоо зарим төрлийн барилгын материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд формальдегидийг хориглосон бол Канад улс уг бодисыг хортой аюултай бодисын жагсаалтад оруулж, ялгаралтад нь хатуу хяналт тавьж ажиллаж байна.
Хүн амынхаа эрүүл мэндэд ээлтэй үйл ажиллагаа эрхлэх зорилгын хүрээнд олон улсын эрүүл ахуй, чанарын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй, 20-50 жилийн баталгаат хугацаатай европ барилгын материалуудыг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдийн гарт шууд хүргэн, эрүүл амьдрал, эдийн засгийн бодит хэмнэлтийг харилцагч үйлчлүүлэгчдэдээ хүргэх үндсэн зорилготой Доече Вэллэ ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд дэвшилтэт технологи, чанар стандартын өндөр шаардлагын дагуу үйлдвэрлэгдсэн бүх төрлийн европ барилгын материалаар дамжуулан Монгол хүн бүр эрүүл орчинд ажиллаж амьдрах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тус байгууллагынхан “Орчноо чанаржуулья” хөтөлбөрийн хүрээнд 100,000 ширхэг модны суулгац бэлтгэн сонгосон талбайд суулгахад бэлэн болгосон бөгөөд тун удахгүй таны оршин сууж буй дүүрэг, хороо, гудамж, хотхонд мэргэжлийн багийнхан очиж, хамтдаа мод тарьж ногоон орчин бүрдүүлэхээс гадна тус үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон тохиолдолд дэлхийд тэргүүлэгч Egger брэндийн Герман шалнаас сонголт хийж хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг олгож эхлээд байна
Иймд та өөрийн амьдран буй байр, хотхондоо Доече Вэллэ-гийн хамт олныг найрсгаар угтан үр хүүхэд, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийгээрэй гэж уриалж байна.
Цонхоор тусах нарны гэрэлд цэвэр цэмцгэр орчноо тольдон тохилог дулаахан гэртээ аз жаргалтай амар тайван амьдрах хичнээн сайхан...
Урин хаврын араас угтах зун цаг айсуй.