УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өнөөдөр Төрийн ордонд 11.30 цагт журмын нөхөр Г.Батхүүгийн нас барсан газарт хүндэтгэл үзүүлж байна. Тэрбээр Төрийн ордны баруун жигүүрийн урд талын шатны хоёр давхраас унасан байсныг хараад түргэн тусламж дуудсан ч оройтсон байжээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Бидний журмын нөхөр Г.Батхүү өндрөөс унаж амиа алдсан газарт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байна. Энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Болсон үйл явдалтай холбогдуулан элдэв хэл ам гарч байгаад харамсаж байгаа. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай объектод улс төрийн зүтгэлтэн амиа алдсан нь анхаарал татаж байгаа. Хууль хяналтынхан хэрэг явдлыг шалгаж, олон нийтэд нээлттэй мэдээлж байх ёстой шүү гэж хэлмээр байна.
АН-ын дарга С.Эрдэнэ, Тухайн өдөр миний өрөөгөөр орсон асуудал байхгүй ээ. Би үдээс хойш Төрийн ордонд байгаагүй. Намын төв байранд үйл ажиллагаатай байсан учир манай өрөөгөөр орсон тухай яриа үндэслэлгүй гэв.